English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Niigem.mn сайтын сэтгүүлч Х.Өнөрсайханы нийтлэл түрүүллээ
ДОХ-ын эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан сэтгүүлчдийн дунд зарласан шилдэг бүтээлийн уралдааны тэргүүн байрт niigem.mn сайтын сэтгүүлч Х.Өнөрсайханы “Удахгүй бид нэг тэнгэртэй болно” бүтээл орлоо. Хоёрдугаар байрт time.mn сайтын  сэтгүүлч Г.Долгорсүрэнгийн “Амьдралын минь хором бүр үнэтэй”, “Маш нууц” сонины сэтгүүлч Г.Мөнхнасангийн “ХДХВ/ДОХ-оос сэргийлэх талаар хүүхдүүддээ ингэж тусалья” бүтээл шалгарсан аж. Удаад нь “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Х.Ариунбаатарын “Визгүй зорчдог чимээгүй тахал хаалга тогшиж байна”, “Ардын эрх” сонины сэтгүүлч Б.Болорсүхийн “ДОХ-оос айж болох ч хүнээс айж болохгүй”, нiimori.mn сайтын сэтгүүлч Р.Мөнхдаваагийн “20 жил үргэлжилж буй өнөөдөр” бүтээл шалгарчээ.  Тус уралдааныг ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах үндэсний хороо, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, “Оюуны дархлаа” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан аж. Шилдгээр тодорсон сэтгүүлчдэд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч, НҮБ-ын Суурин зохицуулагч, доктор В.Вивант нар өнөөдөр шагналыг нь гардуулсан юм.
Удахгүй бид нэг тэнгэртэй болно нийтлэлийг энд дарж уншина уу

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин