English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Ажил хаяна гэдэг амар зүйл биш
УИХ-ын ирэх оны төсвийг батлахдаа багш нарын цалинг дөрөвдүгээр сарын нэгнээс нэмэхээр болгож баталсан. Энэ төсвийг эсэргүүцэж багш нар өнгөрсөн Лхагва гаригт 8-10 цагийн хооронд хоёр цагийн ажил хаялтыг зохион байгуулж энэхүү ажил хаялтаа ирэх даваа гаригаас эхлэн улам эрчимжүүлж хугацаагүй ажил хаялт болгон зарлахаар төлөвлөж бэлтгэл ажлаа хийж байна. Гэвч ажил хаялт нь тийм амар зүйл биш аж. Ажил тухай албан байгууллагын 3/2-оос илүү хүн хуралдаж 2/1-аас дээш хүн нь зөвшөөрсөн тохиолдолд явуулах эрхтэй бөгөөд хэрвээ тухайн ажил хаялтыг хууль бус гэж үзсэн тохиолдолд ажил хаясан хүмүүстэй захиргааны хариуцлага тооцох эрх засгийн газарт байдаг аж.
Одоогоос 11 жилийн өмнө буюу 2000 онд багш нар анх ажил хаях үедээ ажил хаях өргөдлөө анхан шатны ажил олгогч нэгж байгууллагадаа өгөөгүй гэдэг шалтгаанаар буруудаж өөрсдөө шийтгүүлэхэд хүрч байсан байна. Ажил хаялтыг хүчингүйд тооцох, хууль бус гэж үзэх олон үндэслэл шалтгаан байдаг бөгөөд нэг л хүний болгоомжгүй  үйлдлээс болж ажил хаялт хүчингүй хэмээгдэж буруутгагдах ч тал байдаг аж.
С.Намар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...