English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Нийслэлийн эрүүл мэндийн нэгдэл хугацаа нь дууссан эм хадгалж байжээ
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Нийслэлийн мэр­гэжлийн хяналтын газ­раас эрүүл мэндийн бай­гуул­лагуудыг шалгажээ.
Найман дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газ­рууд, Зэвсэгт хүчний кли­ни­кийн эмнэлэг, Нар­ко­логийн эмнэлэг, Гачуурт, Хонхор, Туул, Жаргалант тосгоны болон Багахангай дүүргийн хүн эмнэлгүүд шалгалтад хам­рагдсан байна.
Шалгалтаар тус байгуул­лагуудаас орон тооны ме­не­жер­­гүй, лавлагаа үйлчил­гээний ажил­тангүй, дотоодын хянал­т­ыг эмнэлгийн тус­ламж үйл­чилгээний ча­нар сайжруулах мөч­лөгийн да­гуу явуулдаггүй зэрэг тө­рөл бүрийн зөрчил илэр­сэн байна.  
Мөн төрөлжсөн үйлчил­гээ­тэй эмнэлгүүдийн үйл ажил­лагаанд тохирсон сэхээн амьдруулах, эр­чимт эм­чилгээ, эх барих эмэг­тэй­чүүд, нярайн мэргэжлийн эмч, эм зүйч, эм найруулагч, эм­нэлгийн тоног төхөөрөм­жийн инженер гэх мэт аж­лын байруудад хүний хүрэл­цээ дутмаг байв. Ялангуяа Зэв­сэгт хүчний клиникийн төв госпиталийн эмч, мэр­гэ­жилтнүүдийн хангамж 63 хувьтай байжээ.
Зарим эмнэлэгт нас ба­ралт бодит тоогоор буурсан мэт үзүүлэлттэй байсан ч ча­нарын албанаас нас ба­рал­тын шалтгааныг сайтар судалж, тодорхой шийдвэр гарган ажилладаггүй гэсэн су­далгаа гарсан байна. Мөн ан­хан шатны бүртгэл маягтыг бү­рэн гүйцэд хөтөлдөггүй, ха­рин хүчингүй болсон маяг­тыг хөтөлж байсан нь илэр­сэн аж.
Түүнчлэн эмнэлгүүдэд өвчний түүх бичилт стан­дартын да­гуу хийгдэхгүй байна. Ту­хайл­бал өвчний түү­хэнд кли­ни­кийн урьдчил­сан оно­шийн үндэслэл би­чил­гүй шууд онош тавьдаг бол за­рим эмч онош тавилгүй шууд эмчилгээ бичих мөн дад­ла­гын оюутнуудаар өвчний түү­хийг бичүүлдэг байсан нь шал­галтаар илэрсэн аж. Мөн Ний­слэлийн эрүүл мэндийн нэгдэл хугацаа нь дууссан эмийг хадгалж байсан гээд тоо­чоод баршгүй олон зөрчил илэрчээ.
Эмнэлгүүдийн барилга байгууламжийн хувьд На­лайх эрүүл мэндийн нэгдэл, Зэвсэгт хүчний кли­ни­кийн төв госпитал, Хонхор зэрэг эм­нэл­гүү­дийн хана, тааз нь за­рим газраараа нурж, шал­ных нь завсар хөгцөрч, мөө­гөнцөртсөн,хаалга цонх нь гажсан, дээврээс ус гоож­дог зэрэг нь эрүүл ахуй болон халд­вар хамгааллын дэглэ­мийг алдагдуулсан байна. Нийс­лэлийн дүүргүүдийн  эм­нэл­гийн 60 барилгаас 17 нь 1970 онд ашиглалтад орсон бол 1954 онд Баянгол Эрүүл мэндийн нэгдлийн стационар, 1940 онд ЧЭМН-ийн амбу­ла­то­ри ¹2-ын барил­га ашиг­лалтад оржээ. Тий­мээс зөр­чил илэрсэн бай­гуул­ла­гуу­дад улсын байцаагчдын хам­тарсан албан шаардлагаар ду­тагдлаа арилгах талаар хугацаатай үүрэг өгчээ.
Тодруулбал Зэвсэгт хүч­ний клиникийн төв гос­пи­тал, Төмөр за­мын төв эмнэлэг, Чин­гэл­тэй эрүүл мэндийн нэг­дэл, Баянгол эрүүл мэн­дийн нэгдэл, Сүх­баатар эрүүл мэн­дийн нэг­дэл, Сон­ги­но­хайр­хан нэгдсэн эмнэлэг, Хан-Уул нэгдсэн, Клиникийн нэгдүгээр амар­жих газар, Нийс­лэлийн  хоёрдугаар амаржих га­­зар, Багахангай дүүргийн хүн эмнэлэг, Жаргалант, Га­чуурт, Хонхор тосгоны эм­нэлэгт үүрэг өгсөн байна.
Мөн шалгалтын комис­сын­хон эмийн гаж нөлөөний хуудсыг цуглуулах хайр­цаггүй байсан эмнэлгүүдийг хайр­цагтай болгож, өвч­ний түүхийн бичилт, ан­хан шатны бүртгэл маягт хөт­лөлт, эмнэлгээс шалт­гаа­лах халдвар гарахад нө­лөөлж байгаа хүчин зүйл, эмийн жор бичилтийн талаар мэр­гэ­жил арга зүйн зөвлөгөө өг­сөн байна.  
Шалгалтын явцад илэр­сэн дээрх зөрчлүүд нь эрүүл мэндийн бай­гуул­ла­­гын удирдлага, зохион бай­гуу­лалт, санхүү­гийн бо­ломж, эмч, мэргэжилт­нүү­дийн хууль эрх зүйн мэдлэг чад­вар, ажлын хариуцлага, са­хил­га бат, эмнэлэг үйлчил­гээнд тавих дотоодын хя­налт хан­галт­гүй байгаатай холбоо­той гарч байна. Энэ байдал нь эмнэлгийн тусламж үйл­чил­гээний чанар, эмийн зохис­той хэрэглээ, эрүүл ахуй, халд­вар хамгааллын дэглэмд сөргөөр нөлөөлж байгаа аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал асуулга