English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
960 удаа жолооны шалгалт өгч тэнцсэн эмээ, жолоо барихаа түр завсарлав

Жолооны дүрмийн шалгалтаа 960 удаа өгч тэнцэн жолооч болсон  Жонбүк, Уанжүгүнд амьдардаг Ча Са Сүн

(70)  эмээ , өнгөрсөн 5 сард  жолооны үнэмлэхээ "HYANDAI CAR "  компаниас бэлэглсэн SOUL  автомашины хамт хүлээн авсан билээ.

 Үр хүүхэд, ач  зээ нарынхаа гэрт өөрийн гэсэн машинаараа очдог болохын тулд эхэлсэн жолооны үнэмлэх түүнд 6 жилийн туршид  нийтдээ 20 гаруй сая вон зарцуулснаар олдсон боловч , Ча эмээ  саяхнаас эхлэн жолоо барихаа болиод байна. Тэрээр нэлээд олон удаа авто осол хийн , хэдэн арван сая воноор хэмжигдэх  төлбөр төлөөд байгаа төдийгүй байнга осолд орж сэв  суусан автомашиныг   засдаг  засварын газартай хүртэл болоод байгаа ажээ.

 Манай хүүхдүүд намайг ирэх 4 сар хүртэл  машинаа барихыг  хориглоод байгаа. Мэдээж тэд миний аюулгүй байдлыг бодон ийм арга хэмжээ авч байгаа . Тиймээс энэ өвлийг дуустал автомашин барихгүй уйтгартай байх болох нь гэж хэлсэн Ча эмээ ямар ч үед  50 км~ээс илүү хурдтай явдаггүй ажээ. Үүнээсээ  болоод хамгийн сүүлд  хурдны зам дээр  бусад жолооч нарт загнуулсан тухайгаа ярьсан байна.

WWW.MGLRADIO.COM

.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...