English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” сургалтыг явуулна
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас нөгөөдөр сэтгүүлчдэд зориулан “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” хагас өдрийн семинар зохион байгуулна.
 Манай улс сургуулийн өмнөх боловсролын салбарт улсын нийт төсвийн 5.3, боловсролын салбарын төсвийн 17.5 хувийг зарцуулж, Засгийн газраас цэцэрлэгийн материаллаг орчныг сайжруулах, малчин болон  ядуу өрхийн хүүхдүүдийн сурах нөхцөл боломжийг жигд хангахад түлхүү  анхаардаг ажээ. Гэсэн хэдий ч бага насны хүүхдийн эрхийг хангах, сургуулийн өмнөх боловсролын  чанартай үйлчилгээний үр шимийг хүүхэд бүрт адил тэгшээр хүргэх, цэцэрлэгийн үйл ажиллагааг хүүхдэд улам ээлтэй болгох нь чухал байгаа тул дээрх сургалтыг явуулж байгаа юм байна.
Сургалтад оролцсон сэтгүүлчдээс хоёр хүн сонгон дээрх чиглэлээр сонины нийтлэл бичих бичлэгийн шагнал олгох аж. Сонирхсон сэтгүүлчид манай байгууллагын 324764, 424627, 99193327 дугаарын утсаар холбогдоно уу.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...