English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
91, 113-р цэцэрлэгийн эрхлэгч нар багш ажилчдаа дарамталжээ
Өчигдрөөс эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ЕБС-ууд болон цэцэрлэгийн багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж ажил хаялт зарласан. Энэхүү ажил хаялт одоо улс орныг хамрахуйц өргөжин тэлж байгаа юм. Гэвч улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг зарим цэцэрлэгийн багш нар бусадтайгаа нэгдэн ажил хаялтад оролцохгүй байгаа нь учиртай гэнэ. Тухайлбал Нийслэлийн 91-р цэцэрлэгийн эрхлэгч Л.Лхагважид, 113-р цэцэрлэгийн эрхлэгч Т.Цэцгээ нар нь доорх багш ажилчдаа “Би ажиллаж байгаа тохиолдолд та нар ажиллах л ёстой. Ажил хаялтад оролцох хүсэлтэй багш нар зайлцгааж болно. Та нарын оронд ажилд орох гэсэн хүмүүс захаас аваад л байна” хэмээн дарамталж, өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэх эрхийг нь боогдуулж байгаа аж. Энэ дагуу Л.Лхагважид эрхлэгчтэй утсаар холбогдоход “Манай цэцэрлэг ажил хаялтад нэгдээгүй. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Би энэ тэмцэлд яагаад нэгдээгүй талаараа тайлбар хийхгүй. Үйлдвэрчний хорооноос л асуу” гэж хэлээд утсаа тасаллаа.
Цэцэрлэгийн багш, туслах багш нар гар дээрээ сард зуу гаран мянган төгрөг авдаг нь амьдралд нь хүрдэггүй гэнэ. Тэгсэн атлаа цалингаа нэмүүлэхээр тэмцэх гэсэн биш харин ч   сэтгэлийн дарамтанд оржээ.  
С.Буд

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...