English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Декритний мөнгийг яаж бодож өгөх вэ?
  Удахгүй ээж болох гэж байгаа эмэгтэй таньд нэгэн хэрэгтэй мэдээллийг хүргэе. Та декритний мөнгөө хэрхэн бодуулж, хуулийн дагуу авах ёстойг мэдэх үү. Хэрвээ мэдэж амжаагүй бол анхаарлаа нааш нь хандуулаарай.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 191, 192 дугаар зүйлд декритний талаар заасан байгаа.

Нийт 12-с дээш сар НД төлсөн, түүнээс сүүлийн 6 сар нь тасралтгүй төлсөн бол декрит авах эрх үүснэ.

192 дугаар зүйлд:

1. Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болон төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно. /Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2. Тэтгэмжийн даатгалд сайн дураар даатгуулсан эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно.
3. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.

Тооцоолол:

12 сарын цалингийн нийлбэрийг /12 сар=1 сарын дундаж цалин гарна
1 сарын дундаж цалин/ 21.5 өдөр= 1 өдрийн дундаж цалин гарна
1 өдрийн дундаж цалинг*45хоног= Декритний мөнгө гарна
Энэ мөнгийг төрөхөөс өмнө болон төрсний дараа 2 удаа олгоно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...