English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
”Болор үзэг” шагналын эзэд тодорлоо

Монголын радио, телевизийн академиас санаачлан хэвлэл мэдээллийн “Болор үзэг” шагналыг энэ жилээс бий болгосон.

Анх удаагаа зохион байгуулсан “Болор үзэг” наадмын шагналын эздийг өнгөрсөн бямба гаригт тодрууллаа. “Оны сэтгүүлч”, “Оны телевизийн нэвтрүүлэгч”, “Оны гоц нийтлэл”, “Оны тэргүүн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага”, “Оны радио дуу хоолой”, “Оны онцлох сэтгүүл”, “Оны фото зураг”, “Оны онцгой сайт” гэсэн найман номинациар хэвлэл мэдээллийн салбарын шилдэгүүдийг тодруулсан байна. Энэхүү арга хэмжээний гол онцлог гэвэл сонин, сэтгүүл, сайт, радио гээд хэвлэл мэдээллийн бүх салбарыг хамруулж чадсан гэдгээрээ онцлог болсон юм.

Энэ арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын радио, телевизийн академи ажиллан хамтран зохион байгуулагчаар Монголын хэвлэлийн хүрээлэн, Монголын суваг телевизүүдийн нэгдсэн холбоо, Монголын Сайтын холбоо, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Монголын ФМ радиогийн нэгдсэн холбоо оролцжээ.

“Болор үзэг”-ийн эздээр “Оны сэтгүүлч”-ээр TV9 телевизийн сэтгүүлч Б.Отгон, “Оны телевизийн нэвтрүүлэгч”-ээр МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, “Оны гоц нийтлэл”-ийн эзнээр “Өнөөдөр" сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, “Оны тэргүүн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага”-аар “Хэнтийн мэдээ”, “Оны радио дуу хоолой”-гоор Гэр бүлийн радио 104.5, “Оны онцлох сэтгүүл”-ээр “Uptown”, “Оны онцгой сайт”-аар news.mn, “Оны фото зураг”-ийн эзнээр “Ардчилал” сонины гэрэл зурагчин Б.Одбаяр нар тодорлоо.



“Оны телевизийн нэвтрүүлэгч”-ээр МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо





“Оны тэргүүн орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага”-аар “Хэнтийн мэдээ”


Etv-ийн ерөнзахирал н.Даваабаяр болон zaluu.com сайтын маркетингийн албаны дарга Э.Батхүү


 “Оны радио дуу хоолой”-гоор Гэр бүлийн радио 104.5





“Оны гоц нийтлэл”-ийн эзнээр “Өнөөдөр" сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ,


"Оны онцлох сайт" шагналын эзнийг тодруулахын өмнө


Домог хамтлаг ая дууны мэндчилгээ өргөв


Оны онцгой сайтаар news.mn сайт шалгарав


Оны онцгой сайтаар news.mn сайт шалгарав




“Оны сэтгүүлч”-ээр TV9 телевизийн сэтгүүлч Б.Отгон

“Оны сэтгүүлч”-ээр TV9 телевизийн сэтгүүлч Б.Отгон

Дуучин Д.Болд ая дууны мэнд хүргэв

С.Отгонбаяр

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...