English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
12 сарын 31-ний тухай сонирхолтой баримтууд

Вавилончуудын шинэ оны баяр хаврын анхны єдєр буюу урин цагийн анхны шинэ cap гарсан єдєр тохиодог байж.
*Ромчууд шинэ жилийн баярыг єнєєгийн тооллоор гуравдугаар сарын сvvлээр тэмдэглэдэг байжээ.


*Олон тєрлийн цаг тооны бичгийн маргаан, ялгааг эцэслэхээр Ромын Сенат нэгдvгээр сарын 1-нийг шинэ оны эхний єдєр хэмээн ЗТЄ 153 онд тунхагласан байна.

*Загалмайтны шашинт ихэнх нутагт он солигдсоны дараахан ирсэн зочин тухайн оны аз, амжилтыг бэлгэддэг гэдэгт хvмvvс итгэдэг. Шинэ оны анхны зочин єндєр, бараан vстэй эр бол тухайн гэр бvл шинэ онд аз жаргалаар дvvрэн байдаг гэж тэд vздэг байна.

*Шинэ оны эхний єдрийг дэлхийн улс орон бvр нэгдvгээр сарын 1 -ний єдєр тэмдэглэдэггvй ч цагийн эрхээр дэлхий нийт нэгдсэн хуанлийг мєрдєж эхлээд удаж буй. Гэхдээ уламжлалт цаг тооны бичгээ баримталж шинэ оны баярыг єєрсдийнхєєрєє тэмдэглэх нь бий. Тэдгээр орнууд шинэ оны баярыг жилд хоёр удаа тэмдэглэдэг.

*Грегорийн тооллыг дэлхий нийтээрээ даган мєрдєх болсноор шинэ жилийн баярыг ч дэлхий нийт зэрэг тэмдэглэх болов. Католик шашинт орнууд уг хуанлийг эртнээс дагасан. Харин протестантууд тэдэнтэй нэгдтэл багагvй хугацаа єнгєрсєн юм.

*Герман 1700, Их Британи 1752, Швед 1753 онд тус тус Грегорийн хуанлийг мєрдєж эхэлжээ. Харин Дорнын улсууд загалмайтны тоолол гэгдсэн уг тооллын системийг нэлээд хожуу хvлээж авсан. Япон 1873, Хятад 1912 онд Грегорийн тооллыг албан ёсоор хvлээн зєвшєєрчээ.

*Зvvний vнэн алдартнууд бvр ч хожим буюу 1924 болон 1927 онд Грегорийн хуанлийг хvлээж авчээ. Орос мєн хоёр ч удаа уг хуанлийг мєрдєх шийдвэр гаргасан бєгєєд 1918 оны шийдвэрээ тун богино хугацааны дараа цуцалж уламжлалт цаг тооллын бичигтээ шилжсэн ч удалгvй 1924 онд дахин Грегорийн хуанлийг хvлээж авсан юм.

*Сvлд модыг анх 1895 онд Америкт цахилгаан гэрлээр чимэглэжээ. /

*3ул сарын анхны ил захидлыг хатан хаан Викториягийн vед буюу 1843 онд Их Британид хэвлэсэн аж.

*Цагаан ордны сvлд модыг чимэглэсэн Америкийн анхны Ерєнхийлєгч бол Фрэнклин Пиерс. 

*Алдарт "Jingle Belts" дууг 1857 онд Жеймс Лорд Пиерпонд Талархлын баярт зориулан зохиожээ. Харин хэдхэн жилийн дотор Зул cap, шинэ жилийн баярын дуу болон дэлхий дахинд тvгсэн байна.

*Барууны ертєнцєд алдартай "Зул сарын 12 єдєр" дуунд шинэ жилийн баяраар 364 бэлэг хvлээж авах тухай єгvvлдэг. 

*Шинэ жилийн баярын vеэр дэлхий дахинд хамгийн олон тоглогддог бvжгэн жvжиг бол "Цємєєхэй".

*"Кока Кола" Санта Клаусыг бvтээгдэхvvнийхээ сурталчилгаанд ашигласан анхны компани юм.

*Дэлхий дахинд алмааз эрдэнэ хамгийн гvйлгээтэй байдаг vе бол Зул cap болон шинэ жилийн баяр.

*Оны сvvлийн єдєр улаан єнгєтэй дотуур ємд ємсвєл шинэ онд хайр дурлалтайгаа учирна гэдэгт мексикчvvд итгэдэг.

*Харин нидерландчууд шинэ жилийн баярын єдєр дугариг хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дvvрэн байна гэдэгт итгэдэг. Учир нь эхлэл тєгсгєлгvй, голдоо нvхтэй цагирган жигнэмэг тєгс бvхнийг бэлгэддэг байна.

*Лондон хотын Цаг уурын тєвийн тооцоолсноор Англи орон XX зуунд ердєє долоон цагаан Зул cap тэмдэглэжээ. Єнгєрєгч зууны турш тус улс Зул сарын баярын vеэр долоон удаа л битvv цасанд хучигдсан гэсэн vг. 

*1647 онд Английн парламент Зул сарын баяр тэмдэглэхийг хоригложээ. Тєрийн эрхэнд байсан пуристууд Есvс Христийн мэндэлсэн ариун єдєр баярлаж цэнгэхийг булай явдал гэж vзсэн аж. 1660 онд тэднийг тєрийн эрхээс буух хvртэл Зул сарын баяр тэмдэглэсэн хvмvvсийг баривчилдаг байжээ.

*Шинэ жилийн баярт зориулсан анхны маркийг анх 1898 онд Канадад vйлдвэрлэжээ.

*Нью-Йорк хотын "Таймс" талбайд уламжлал болон зохиогдох болсон шинэ жилийн баярын анхын цэнгvvн 1904 онд болсон байна.

*Эртний персvvд шинэ жилийн баяраар бие биедээ єндєг бэлэглэдэг байсан нь шинэ амьдрал, єнєр єтгєн гэр бvлийг бэлгэддэг байж.

*Рош Хашанах хэмээх еврей шинэ жилийн баяраар хvvхэд бvрт шинэ хувцас бэлэглэдэг заншилтай.

*Оны сvvлийн єдєр грек охид унтахын ємнє шорвог хоол идэх ёстой. Энэ нь давс ихтэй хvнс он солигдох мєчид тэдэнд ирээдvйн нєхрийг нь зvvдэнд нь харуулдаг гэх сvсэгтэй холбоотой.

*Ром тоололд нэгдvгээр сарыг Янус бурхны нэрээр нэрлэсэн нь хаалга хэмээх утга илэрхийлдэг.

*Мексик, Испани, Кубад он солигдох мєчид 12 ширхэг усан vзэм идэх заншил тvгээмэл. Усан vзэм шинэ оны 12 сарыг бэлгэдэх бєгєєд тухайн сарыг илтгэсэн vзэм чихэрлэг байвал тэр cap азтай, гашуун байвал азгvй байх нь гэдэгт хvмvvс итгэдэг.

*Германчууд шинэ оны эхний єдєр урьд орой нь идсэн загасны хайрсыг тvрийвчиндээ хийдэг заншилтай. Энэ нь шинэ ондоо хєрєнгє мєнгєтэй байхыг бэлгэддэг байна.

*Польшууд май загас шинэ онд амжилт авчирна гэдэгт итгэдэг.

*Харин Филиппинд шинэ жилийн баярт зориулсан онцгой амттан байхгvй. Филиппинчууд уг баяраар ширээ хоосон байхыг л цээрлэдэг бєгєєд байгаа бvхнээрээ гэдсээ гартал хооллодог.

*Мод чимэглэх нь 1000 гаруй жилийн ємнєх германчуудын заншлаас эхтэй. Харин XVI зууны vеэс Зул сарын баярт зориулан гацуур мод чимэглэх уламжлал тогтжээ. 

*Зvvний сvвэгч дээр бvтээсэн уг мод дэлхийн хамгийн жижиг сvлд мод. 0.5 мм єндєр уг модыг бяцхан охины хамт бvтээсэн Английн Бирмингхэм хотын зохион бvтээгч Виллард Виган содон бvтээлээ энэ сарын 18-нд нийтэд дэлгэжээ. 

*Сvлд модны гоёл чимэглэл жилээс жилд єєрчлєгдєн єнгє нэмсээр бидний vед хvрчээ. Ялангуяа XIX зуунд сvлд модны чимэглэлийн ур хийц, хэлбэр хийц эрс єєрчлєгдєж тєрєл бvрийн дvрс, загвартай болсон ч байна. Скандинавын орнууд сvлд модоо мод, даавуун эдлэлээр чимэглэх нь элбэг байдаг бол Европын бусад орон гязалзсан эдээр чимэглэх нь олонтаа. Украинд сvлд модыг аалз, аалзны шvлсээр чимэглэх нь бий. Энэ нь нэгэн домогтой холбоотой. Хvухдvvдийнхээ сvлд модыг чимэглэх гоёлгvй ядуу эх Зул сарын баярын єглєє сэрээд аалзны шvлстэй сvлд мод гэрэлтэж байхыг харжээ. Тиймээс ч украинчууд аалзны шvлс аз авчирдаг гэдэгт итгэдэг байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...