English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Гавьяатуудын ”цайны ганц поз”

Тив, дэлхий, олимпийн тавцанд гялалзаж, Монгол Улсынхаа  төрийн далбааг харийн тэнгэрт мандуулж явсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган болон гавьяат тамирчин Б.Наранбаатар нар “Амжилтын төлөө хамтдаа” байгуулага байгуулсан билээ. Тэд өөрсдөө амжилт гаргахаас  гадна нийгмийн сайн сайхны төлөө гэсэн ажилд  оролцохыг зорьдог.  Байгуулагынхаа шугамаар гурван гавьяат ямар нэгэн арга хэмжээ, ажилд оролцохоороо  зураг авахуулах шаардлага байнга л гардаг бололтой.  Тэгвэл гурван гавьяат "цайны ганц" позтой болоод  авчээ.  Арай намханаар нь гавьяат тамирчин Б.Наранбаатарыг дундаа оруулаад нөгөө хоёр нь хоёр талаас нь  шахаж тэврээд эрхий хуруугаа гозойлгоно. Зурагнаас харахад давгүй поз авсан харагдаж байна.

Ингээд  эрхий хуруугаа онцлон гаргах нь ямар утга санааг илэрхийлдэгийг сонирхуулья
Гараар мэргэлэх сургаальд эрхий хуруугаар бие хvний зан тeлвийг илэрхийлдэг. Зарим сэтгэл судлаачдын vзсэнээр эрхий хуруугаа ил гаргасан байдал нь тухайн хvний захиран тушаах дуртай, бусдаас давуу эрхтэйгээ мэдэрсэн чанарыг илэрхийлдэг байна. Энэ дохио зангаа нэр хvндтэй хvмvvсийн хувьд тvгээмэл ажиглагдах бол энгийн хvмvvс ихэвчлэн “сайн байна, дажгvй” гэсэн утгаар хэрэглэдэг. Эртний Ромын боолчуудын тулалдаанд энэ дохио зангааны ач холбогдлыг тодорхой дvрсэлжээ /эрхий хурууг дээш eргeвeл боолын амийг eршeeх бол доош хандуулвал хороодог/. Энэ дохио зангааны eeр нэг дэлгэрсэн хэлбэр нь гараа хэвлийн тус газар зeрvvлж эрхий хуруугаа чанх дээш нь чиглvvлсэн байрлал. Гарыг eмнee зeрvvлсэн байдал нь биеэ хамгаалах санааг илтгэдэг бол эрхий хуруугаа онцлон гаргах нь eeртee итгэлтэй байгааг илэрхийлдэг. Эрхий хуруугаа онцлон гаргах дохио нь мeн шоолон элэглэсэн, доог тохуу хийсэн хvнийг илтгэх тул хvмvvс эрхий хуруугаар заахад ундуйцдаг байна.
Ц.Хишиг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...