English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Эрдэнэт үйлдвэр”-ийн химийн төв лаборатори чанарын ОУ-ын итгэмжлэл хүртжээ

Эдийн засгийн үндсэн ухагдахуун нь “Хязгаарагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангах” зорилт байдаг. Тэгвэл орчин цагийн хүн төрлөхтний хэрэгцээ улам нарийн, баталгаатай, хэргэлэхэд тохиромжтой байхыг шаардах болсон. Бид эдэлж хэрэглэж байгаа эд зүйлс авч байгаа үйлчилгээндээ ямар шаардлага тавихыг төдийлөн мэддэг бил үү? Амьдралаас урган гарсан энэхүү шаардлагын доод хязгаарыг зааж өгсөн зүйлийг хүн төрлөхтөн стандарт хэмээн тогтоон түүнд таарсан чанарыг шаардах эрхтэй юм. Ингээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Чанар, стандарт, Олон Улсын ISO- 9001 Чанарын удирдлагын тогтолцооны асуудлыг хариуцаж ажилладаг ЧХХ-ийн үйл ажиллагааг танилцуулья. 

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ЧХХ нь үндсэн цехүүдийн үйлдвэрлэлийн шат дамжлага, технологийн горим, экспортонд ачигдаж байгаа зэс, молибдены баяжмал, импортоор болон нийлүүлэгдэж байгаа бараа материал, техник, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн үйл явцад иж бүрэн хяналтын ажлыг гүйцэтгэж, компанийн Чанарын удирдлагын тогтолцоо, чанар стандартын талаархи асуудлыг хариуцаж ажилладаг.

 Техник Хяналтын алба нь үндсэн цехүүдийн технологийн горим, экспортонд ачигдаж байгаа зэс, молибдены баяжмал болон нийлүүлэлэгдэж байгаа технологийн бараа материалийн хяналтын ажлыг гүйцэтгэж, химийн шинжилгээнд стандарт журмын дагуу  дээж авч бэлтгэж ЧХХ-ийн итгэмжлэгдсэн лабораториудад хүргүүлдэг.

 Эдгээр дээжүүдэд ЧХХ-ийн лабораториуд итгэмжлэлийнхээ хүрээнд шинжилгээ хийж баталгаатай үр дүнгээр хяналтын үйл ажиллагааг хангадаг.

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хэмжээнд ашиглаж байгаа болон өөрийн хэлтсийн алба, лабораториудын бүх хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжинд ЧХХ-ийн Хэмжилзүйн алба нь шалгалт тохируулга хийж баталгаажуулдаг.

 ЧХХ-ийн бүрэлдэхүүнд:

·         Стандартчилал, чанарын алба (СЧА)

·         Техник хяналтын алба. (ТХА)

·         Хэмжилзүйн алба. (ХЗА)

·         Химийн төв лаборатори (ХТЛ)

·         Металлын лаборатори (МЛ)

·         Түлш усны лаборатори (ТУЛ)

·         Шатах тослох лаборатори (ШТМЛ) ордог.

 

Дээрхи алба, лабораториуд нь Монгол Улсын Засгийн Газрын Тохируулагч агентлаг Стандартчилал, Хэмжилзүйн Газраар итгэмжлэгдсэн, орчин үеийн тоног төхөөрөмж, өндөр ур чадвартай, мэргэжилтэй ажилтнуудаар хангагдсан. 

 Чанар Хяналтын хэлтэс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүдрийн Ил уурхай, Баяжуулах фабрик, Засвар Механикийн завод, Дулааны станцын технологийн горим, экспорт болон импортын бүтээгдэхүүний чанарт хяналт тавихаас гадна, компанид технологийн материал нийлүүлдэг болон бусад компани, аж ахуйн нэгж, байгууллагуудад итгэмжлэлийнхээ хүрээнд лабораторийн шинжилгээ хийж баталгаатай үр дүнгээр хангах бололцоотой.

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2002 оноос Монгол Улсын Засгийн газрын 146-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Олон Улсын Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг тодорхой үе шаттайгаар  зохион байгуулж  үндсэн дөрвөн цех ЧХХ-ийг хамруулан Чанарын Удирдлагын тогтолцооны ISO- 9001 стандартыг  2004 оны 05-р сарын 1-ээс эхлэн нэвтрүүлсэн. Энэ хугацаанд 3 удаа давтан үнэлгээ хийлгэж  2014 оны 05-р сарын 10 хүртэл ISO- 9001:2008 /MNS ISO- 9001:2010/ стандартыг нэвтрүүлсэн  гэрчилгээг сунгуулан эзэмшиж байна.

 

Чанар Хяналтын хэлтсийн хамт олон  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын баталсан Чанарын удирдлагын тогтолцоог 2010-2013 онд хөгжүүлж, сайжруулах хөтөлбөрийн хүрээнд ЧХХ-ийн ХТЛ-т “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн шаардлагад тавих ерөнхий шаардлага” ISO/IES 17025:2005 стандартын шаардлагын хүрээнд зэс, молибдены баяжмалын сорилтын үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхээр Холбооны Герман улсын DAККS Олон Улсын итгэмжлэлийн байгууллагаар, ТХА-ыг Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих ерөнхий шалгуур” MNS ISO/IEC 17020:2002  стандартын шаардлагын дагуу МУ-ын тохируулагч агентлаг СХЗГ-аар тус тус итгэмжлүүлэх ажлыг хийж байна.

 Эдгээр итгэмжлэлийг авсанаар ижил төстэй уул уурхайн компаниудад хөндлөнгийн хяналтыг Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхөөр хийх боломжтой болж байгаа юм.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...