English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Гэртэйгээ шатаж амиа алджээ
Гэртэйгээ шатаж амиа алджээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн орчим Туул голд иргэн Д нь усанд орж байгаад живж нас барсан байна. Мөн Сонгиохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны иргэн О  нь хамт архи ууж байсан Б-тэй муудалцан улмаар хэвлийн тус газар нь хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. Баянгол дүүргийн долдугаар хороонд, “Талст” автомашин угаалгын төвийн хажуугаар гэр лүүгээ явж байсан С гэх эмэгтэйг Д гэгч араас нь барьж аван замын хажуугийн нүх рүү чирч зодож, хүчиндэх гэж байхад нь тэнд явж байсан иргэн цагдаад мэдээлэл өгч хэргийг таслан зогсоосон байна. Тус хэргийг үйлдэх гэж байсан Д  гэх этгээд цагдаа нарт согтуу байсан гэх мэдүүлгийг өгчээ. Түүнийг эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэд хэдэн хэрэг дээр сэжиглэн шалгаж байгаа юм байна. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны иргэн Ө уржигдар өвлийн сууцтайгаа шатаж амиа алджээ. Тэрбээр гэртээ ганцаараа байсан аж. Үүнээс гадна нийслэлд залилангийн хэрэг бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тодруулбал, О гэгч нь “БНСУ руу виз гаргаж явуулна” гэсэн зар мэдээллийн хэрэгслээр гаргажээ. Зарын дагуу хохирогч 6000 ам. доллар өгөөд залилуулсан аж. Ийм төрлийн зараас болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

Н.Санжаасүрэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...