English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Баар, зочид буудалд тамхи татвал торгоно

baarТамхины хяналтын тухай хуулийг өнгөрсөн лхагва гаригийн чуулганы хуралдаанаар баталсан билээ. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүд өчигдөр хэвлэлийн бага хурал хийв. Хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал ирсэн байлаа.

Энэхүү хууль хэрэгжсэнээр тамхины худалдаа, хэрэглээнд нэлээд хатуу хяналт тавихаар болж байгаа юм. Ингэснээр олон нийтийн газруудад тамхи татахыг бүрэн хориглож байгаа. Тухайлбал, ресторан, баар, цэнгээний газар, кино театр, үзвэрийн газруудад, онгоц, галт тэрэг, зочид буудалд тамхи татахгүй гэсэн үг. Цэцэрлэг, бүх шатны сургууль, дотуур байрны гадна, дотор орчин, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн орон сууцны орц, цахилгаан шатанд ч тамхи татахыг хориглоод байна. 21 нас хүрээгүй хүн тамхи худалдах, худалдан авахгүй байх ёстой. Насанд хүрээгүй хүүхэд тамхи татвал эцэг, эх нь хариуцлага хүлээж торгуулах шийтгэлтэй гэх мэтчилэн хатуу заалтууд энэ хуульд орсон. Тамхины хайрцагны 50 хувьд нь эрүүл мэндэд хортойг анхааруулсан   зураг   тавихыг хуульчлаад байгаа юм.

Тамхины хяналтын хуулийг зөрчсөн иргэнийг 50 мянган төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25 дахин нэмэгдүүлсэнтэй, хуулийн этгээдийг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор болж байгаа билээ. Энэ хууль ирэх оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Я.Мөнгөн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...