English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
”АПУ” компани далд сурталчилгаа явуулсан нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь цуцлана

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Иргэдээс ШӨХТГ-т “АПУ” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой  гомдол удаа дараа ирсний дагуу тус газраас шалгалт явуулж эхэлсэн байна.

Тодруулбал Тусгаар тогтнолын ордонд тоглож буй “Мөрөөдлийн театр”-ын “Амьдрал өөрөө бэлэг” шоу тоглолтод “АПУ” компанид үйлдвэрлэсэн архи гарч байгаа нь тус компанийн явуулж буй далд хэлбэрийн сурталчилгаа гэсэн гомдол ирсэн аж. Үүний дагуу ШӨХТГ-аас ажлын хэсэг томилж, “Мөрөөдлийн театр”-ын жүжигт “АПУ” ХК-иас далд сурталчилгаа явуулсан эсэхийг тогтоохоор  ажиллаж буй бөгөөд одоогоор ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгаа гэнэ. Хэрэв "АПУ" далд сурталчилгаа явуулсан нь тогтоогдвол архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг түр буюу нэг сарын хугацаанд түдгэлзүүлэх хүсэлтийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад хүргүүлэх гэнэ.

Э.Мягмардорж

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...