English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үлэг гүрвэлийн ясаар муухай “шоу”-дав

 

 хэвлэл мэдээллийн бусад хэрэгслүүд шинэ жилийн баяртай зэрэгцүүлэн олон нийтэд дамжуулав. Тодруулж хэлбэл “Батаар” гэж нэрлэгдсэн үлэг гүрвэлийн ясаар муухай “шоу”-дажээ. Жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдрийг “Батаар”-ын өдөр болгоно ч гэх шиг...

 


Уг нь ухаантайхан хүн бол ингэж ярих нь байтугай ард түмнээсээ уучлалт гуйх байсан. Гэтэл бүр “Монголын хууль хяналтын байгууллага хэрхэн ажиллаж чаддагийн жишээг дэлхийд харуулж чадлаа” гэх мэтээр ярьсан нь Монголын ард түмнийг доромжлоод ч байгаа юм шиг.   Монголчуудад юу ч гэж ярьж байсан хамаагүй, юм ойлгодоггүй хүмүүс гэж боддог юм байх даа.

 


Уучлалт гуйхаа байг гэхэд ядахдаа иймэрхүү юм ярихаасаа ичмээр дээ. Яагаад гэвэл гадаадын иргэд монголд орж ирээд палентлогийн үнэт олдворыг ухаж аваад ачаад гараад явчихаж болдог эзэнгүй улсыг бий болгочихсондоо, хууль хяналтын байгууллага, хил гаалийнхан энэ бүхнийг огт мэдээгүй, эсвэл бүр өөрсдөө хуйвалдан оролцсон байж болох ийм том гэмт хэрэг олон улсын хэмжээнд яригдаж, Монгол Улсын төрийн тэргүүн юу ч хийдэггүй болох нь хэн бүхэнд ил болж байгаа учраас ичих ёстой юм.

 


Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр сайрхах гээд Монгол Улсын төр, хууль хяналтын байгууллага мафийн том гэмт хэрэгтнүүдийн үүр болсныг бүр дэлгэчихлээ. Ухаж авсан үлэг гүрвэл нь ганц биш, харийнхан дуртай үедээ орж ирээд ямар ч саадгүйгээр  чөлөөтэй ухаад л зөөгөөд байдаг болж таарлаа.   Харин нөхцөл байдал ийм байхад манай хууль хяналтын байгууллага огтхон ч тоодоггүй, юу ч хийдэггүй байсан байна.

 


Энэ талаар хэвлэлүүдээр гарч байсан өмнөх мэдээллүүдээс болон өөрөө зарлан мэдэгдсэнээс нь багцалж дүгнэвэл Америкаас хэн нэг нөлөө бүхий этгээд өрсөлдөгчөө дарж авахын тулд манай Ерөнхийлөгчөөс туслалцаа хүсчээ гэсэн ойлголт төрөхөөр байгаа. Тодруулж хэлвэл “Эрик Прокопи гэгч этгээд танайхаас авчирсан үлэг гүрвэлийн араг ясыг дуудлага худалдаанд оруулах гэж байна.

 

Үүнийг зогсооход танай улсын нэхэмжлэл хэрэгтэй байна, бусдыг нь бид эндээ зохицуулна” гэсэн агуулгатай захидлыг манай Ерөнхийлөгчид ирүүлсэн юм байна гэж ойлгогдохоор байгаа. Тэгмэгц манай Ерөнхийлөгч уг захиалгыг нь гүйцэтгэхээр, хэрэв би андуураагүй бол энэ талаар БСШУ-ны яаманд үүрэг өгч байсан шиг санагдаж байна. Тийм мэдээлэл гарч байсан.

 

Гэтэл сүүлчийн мэдээллээс харахад манай Ерөнхийлөгч өөрийнхөө нэрээр нэхэмжлэл гаргасан болж таарч байна. Тэгэхлээр хэн нэхэмжлэл гаргахыг ч АНУ-ын тал зааж зөвлөж байсан нь тодорхой болж байна. Мэдээж өрсөлдөгчид нь “Батаар”-ын араг ясыг АНУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэдгээр Эрик Прокопиг буруутгалаа ч хөрөнгөнийх нь хүч нөлөөг  сулруулж чадахгүй.

 

Гол нь түүнийг хөрөнгө баялгаас нь салгах хэрэгтэй. Үүнд манай нэхэмжлэл шаардлагатай байж. Тэгээд зогсохгүй цаашид “хөрөнгө баялаг” олдог хууль бус сүлжээг нь таслан хаахын тулд Нью-Йорк хотын шүүхээс түүнд 17 жилийн ял оноохоор сүрдүүлээд “Батаар”-ын араг яс яаж АНУ-д ирсэн, яаж хууль бусаар хил нэвтрүүлсэн зэрэг мэдээлэл өгвөл түүний хорих ялыг хөнгөлнө гэсэн болзол тавьсан байна.   

 


Харин манайд энэ хэрэгтэй холбогдуулж ганц ч хүнийг бариагүй, үүнтэй холбогдсон хариуцлагын тухай огтхон ч дурсахгүй байгаа нь уг этгээдтэй хамтарч Монголын баялагийг гадагшлуулсан сүлжээг хөндөхийг Монголын эрх баригч бүлэглэл огтхон ч хүсэхгүй байгааг харуулж байгаа төдийгүй АНУ-ын талаас л  Эрик Прокопи гэгч этгээдийг дарахад туслахыг хүссэн хүсэлт байжээ гэдгийг батлаж байгаа билээ.

 


Гэтэл үүнийг Монгол Улсын төрийн тэргүүн маань манай хууль хяналтын байгууллага “эх оронч” сэтгэлээр гадаадын том хулгайчийн араас хөөцөлдсөөр алдсан юмаа буцааж авчирсан мэтээр ард түмэнд ойлгуулахыг оролдож, үүгээрээ өөрийгөө “хуулийн байгууллагад шинэчлэл хийж шударга ёсыг тогтооно” гэсэн амлалтаа хэрэгжүүлсэн болгож харуулах гэсэн увайгүй сурталчилгаа хийж байгаа нь үнэнийг хэлэхэд зэвүү хүрч, ой гутмаар муухай байна.

 


Хэн ч биш эрүүгийн нэг хэрэгтэн, луйварчин этгээд иймэрхүү зүйл ярьж байгаа бол хэн ч түүнийг ойшоож тоохгүй өнгөрөх нь мэдээж. Харамсалтай нь Монгол улсын Ерөнхийлөгч ингэж муухай “шоу”-дах нь бид ямар хүнийг Ерөнхийлөгчөөр сонгочихоо вэ!!! гэж гайхах сэтгэл эрхгүй төрүүлээд байх юм.  

О.Лхагвадорж

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...