English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Гацуурт”-ын Ц.Чинбатын хууль бус барилгыг эхлүүлсэн улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнийг АТГ-т өгчээ

 

Хууль бус барилгыг нураана, буулгана гэсэн шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаан­баатар хотын захирагч Э.Бат-Үүл гаргаад удаж байгаа. Тэгвэл энэ шийдвэрийн ард дархлагдсан барилгын компаниудын захирлын нэг “Гацуурт”-ын Ц.Чинбат үлдээд байна.  Шинэ оны өмнөхөн нийтэд зарласан хууль бусаар баригдсан 80 шахам барилгын жагсаалтад тус компанийн барилга эхний тавд бичигдсэн байдаг.


Тэрбээр  хотын аль өнгө­тэй өөдтэй, ашиг­тай гэсэн  газруудыг  хувьдаа авч, зам талбай, сургууль, эмнэлгийн барилгын газрыг бу­лаан авч, өндөр зэрэглэлийн зочид буудал барих болсон байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн VI хороо, “Бага тойруу”-гийн орон сууцнуудын ус дамжуулах төвийн барилгын газарт 14 давхар барилгыг зөвшөөрөлгүй барьж байгаа.


Энэ нь бидний  нэрлэж заншсанаар МУИС-ийн нэгдүгээр  байрны баруун хойд талд гэсэн үг. Үүнийг оршин суугчид нь 2010 оноос эхлэн тэмцжээ.  Харин 2011 оноос  барилгын  ажлыг зогсоох захирамжийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүргүүл­дэг боловч нэгэн эрх мэдэлтэй хүний дохио зангаагаар барилгын ажил нь эхэлчихдэг байсан гэнэ.


Уг нь “Гацуурт” компа­нийг нийслэлийн өмчийн газарт барилга барьсан байна хэмээн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгох шийдвэрийг 2010 онд гаргаж байсан байна. Өөрөөр хэлбэл, улсын байцаагч нар тус компанийн барилгын ажлыг олон удаа зогсоох гээд хүчрээгүй учраас “бидний тавьсан шийдвэрийг тэд биелүүлэхгүй байна” хэмээн шүүхэд хандсан аж.


Гэтэл дээрх шийдвэрийг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнэ 2012 оны 11 дүгээр сарын 30-нд 383/2012 тоот “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацааг нь 2013 оны 11 дүгээр сарын 30-ныг хүртэл гэж заасан байжээ. Тиймээс  шүүхийн гаргасан шийдвэрийг үл тоож дур мэдэн барилга эхлүүлэх акт олгосон улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнийг “Эрдэм” СӨХ болон оршин суугчид АТГ-т шалгалуулахаар гомдлоо өгсөн байна.


Ямартай ч эрх мэдэлтэй байцаагчийн буянаар уг барилга 13 давхар болтлоо сүндэрлэжээ. “Бага тойруу”-гийн эргэн тойрны орон сууц, албан газарт ажиллаж, амьдарч буй 2000 гаруй хүнийг ус дулаанаар хангах “ЦТП” төвийг байгуулахаар 2010 онд Нийслэлийн ИТХ-аар төсвийн хөрөнгөөс 120 сая төгрөг баталжээ. Үүний дагуу тендер зарлан ус, дулаан дамжуулах ба­рилгын ажлыг эхлүүлсэн ч “Гацуурт” компанийнхан үйл ажиллагааг нь зогсоож, өөрийн мэдлийн 13 давхар байраа  сүндэрлүүлсэн бай­на.

 

Товчхондоо тэдний эхэл­сэн барилгын ажил нь ямар ч зураггүй, зөвшөөрөл байхгүй  аж. Анх “Гацуурт” компа­нийн газрын зөвшөөрлийг 2006 онд Хотын дарга асан Ц.Батбаяр олгож байжээ. Тэгэхдээ газрын тухай хуулийн 33.1, 33.2  дахь заалтуудыг зөрчин ямар ч тендер шалгуур явуу­лалгүйгээр тус компанид олгожээ. Бид дараагийнхаа ду­гаарт эл барилгын ажлыг эсэргүүцэж байгаа оршин суугчидтай  уулзаж тод­руулан хүргэх болно.

 

Эх сурвалж: "Өглөөний сонин"

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...