English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Ноён такси 1950” хэрэглэгчдийг луйвардахаа хэзээ зогсоох вэ?
05    Манай улсад сүүлийн жилүүдэд такси дуудлагын үйлчилгээ явуулдаг хэд хэдэн компани бий болсон билээ. Тэдний анхдагчдын нэг нь яах аргагүй “Ноён такси 1950”.

    Гэтэл сүүлийн үед эргэн тойрны хүмүүс тус компани хэрэглэгчдийг хохироох болсон талаар ярих болов. Би өчигдөр орой 1950 лавлах руу утас цохилоо. Гэхдээ дээр дурдсан хүмүүсийн зөв буруу ярьсныг шалгах гэсэн зорилгогүйгээр өөрөө л такси дуудахыг хүссэн хэрэг.

    1950 дугаар луу залгаад зорилгоо хэлэв. Оператор бүсгүй “За хүлээж байгаарай” гээд хэсэг таг болсноо “Би такси дуудлагатай холбогдлоо, та хаана дуудаж байна?” гэв. Гэрийнхээ хаягийг хэлтэл хэддүгээр байр, хэдэн тоот болохыг асууж чамгүй нарийн “байцаалт” авлаа. Тэгсэн хэрнээ дахиад л “Та харилцуураа тавилгүй байж байгаарай” гэв. Минут орчим болсны дараа “УУЧЛААРАЙ, ТАНАЙ ТЭР ЗҮГ РҮҮ ТАКСИ ГАРААГҮЙ БАЙНА” гэж хэлээд миний хариултыг сонсох ч үгүй утсаа салгалаа.

   05 Энэ лавлах руу залгахад багаар бодоход нэг минутад 500 төгрөг унадагийг та бүхэн мэдэх биз. Би үйлчилэхгүй гэсэн хариу сонсохын тулд гурван минут бас 1500 төгрөгийн нэгжээ үржээ. Харин өдөрт 1950-руу залгаж ноён шиг үйлчилгээ авахыг хүссэн хичнээн хүн 1000-1500 төгрөгөөр хохирч, тийшээ такси гараагүй байна гэсэн хариу сонсдог бол?

    “Ноён такси бааз”-ын албан ёсны веб хуудаснаа “Зорчигчиддоо хүрч үйлчлэхийн тулд "Ноён зууч 1950" лавлахын дэргэд такси дуудлагын төвийг  ажиллуулж,  Монгол улсын өнцөг булан бүрт хүрч үйлчлэх эрхэм зорилготойгоор “Буух эзэн буцах хаягтай” таксигаар ард иргэддээ үйлчилж байна” хэмээн бичжээ. Улаанбаатарын нэг хороололд хүрч чадахгүй, хэрэглэгчдийг хохироож байж яаж Монгол Улсын өнцөг булан бүрт хүрэх зорилгыг мөрөөдөн суугаа Ноён зуучийн эрхмүүд анх 2011 онд 60 такситай үйлчилгээгээ эхэлжээ. Одоо хэд болсныг бүү мэд.

“Ноён зууч 1950” такси гарахгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Нэг чиглэлд олон хүн авч явдаг микро автобус биш биз дээ? Хэрвээ явах такси байхгүй юм бол хариулцуураа тэвчээртэй барихыг хүсч, гэрийн хаягийн байцаалт авч, хичнээн минут хүлээлгэх хэргийн зорилго юу?

Миний харж буйгаар хэрэглэгчдээс хэдэн төгрөг салгахыг хүссэн луйвар мөнөөс мөн. Холбогдох газрууд шударга бус асуудлыг хяналтдаа авч шийдүүлэхийг хүсч байна.
Д.Идэр
24tsag

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...