English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Арвайхээрт тагнуулын хоёр ажилтан нэгнийхээ амийг хөнөөлөө

 

 

Өвөрхангай аймгийн Тагнуулын ажилтнууд урд шөнө хамтран архидаж байгаад нэгнийгээ хөнөөсөн онц ноцтой хэрэг гарчээ. 
Хэргийн талаар Өвөрхангай аймгийн цагдаагийнханаас утсаар тодруулахад “Ийм хэрэг болсон нь үнэн.
 
 
Гэхдээ одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” хэмээж байв. Тус хэрэг Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод үйлдэгджээ. Өвөрхангай аймгийн Тагнуулын хоёр ажилтан нэгнийхээ гэрт архидан согтуурч байгаад муудалцан зодолдож нэгнийхээ аминд хүрсэн байна.
 
 
Ахуйн хүрээнд үйлдэгдсэн энэхүү хэргийн хохирогч, хэрэгтний талаар одоохондоо мэдээлэл гаргахгүй байгаа юм. Хэргийг Мөрдөн шалгах тасгийн дарга ахмад н.Мөнхбат хариуцан шалгаж байна.
 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...