English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
”Шарталт”-тай хүмүүс шараа тайлаарай
“Милл” кино компанийн хоёр дахь бүтээл “Шарталт” инээдмийн уран сайхны кино өнөөдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийх гэж байна. Уг кионны найруулагчаар Л.Лхагважаргал, продюсероор Д.Мөнхбат ажилласан бөгөөд гол дүрүүдэд жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, Б.Баатархүү, Б.Бямбацогт нар тогложээ.“Милл” кино компанийн уран бүтээлчид шинэ бүтээлдээ өнөөгийн нийгэмд хэн хүний сэтгэлийг эмзэглүүлсэн асуудал болоод буй архидалтын талаар хөнджээ. Тэд хэт их газар авсан архидалт чухам юунд хүргэж байгааг залууст сургамж болгон хэлэх үүднээс уг киногоо хийсэн хэмээн онцолсон юм. Нэгэн компани Хятад улсруу ашигтай гэрээ хийхээр өөрийн хоёр менежерийхээ аль нэгийг явуулахаар болж буйгаар “Шарталт” киноны үйл явдал өрнөнө. Захирал нь хоёр менежерийнхээ та архи сайн даадаг нь яв гэснээр үйл явдал эхлэнэ.Тэр хоёр хэн нь илүү сайн архи даахаа үзэн ууцгаасан болов ч хоёулаа тасарсан байна. Тасраад сэрэхэд цэргийн ангид гурвуулаа болон сэрцгээдэг аж. Тэр хоёр яагаад энд ирсэн өчигдөр яаж ирсэн, ирээд юу хийснээ ч санадаггүй бөгөөд гагцхүү гурав дахь залуу тэр хоёрт юу болсоныг хэлж өгдөг аж. Гурвуулаа дахин архи ууснаар үйл явдал улам ээдрээтэйгээр өрнөх аж.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал асуулга