English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“БЭЛОН” компанийнхан туул голд хор асгаж байжээ
эцэрлэгт явж чаддаггүй
2013 оны 07 сарын 04 нд

Наадам дуусаад нам

Наадам дуусаад намартай айлсахад хүүхдийн цэцэрлэгийн асуудал хаа сайгүй өрнөдөг.

 

Ямар ч улсад хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр хүүхдийг өсгөх орчин чухал болж ирлээ. Намар болонгуут хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж эцэг, эхчүүд өдөр, шөнөгүй дугаарладаг. Таньдаг нэгэн рүүгээ утас цохиж бөөн ажил болно. Цэцэрлэгийн таньдаг эрхлэгч байна уу, сайн багштай ангид хүүхдээ өгнө, хахуулийг нь өгөөд оруулчих гэх мэтээр асуудал араасаа ургадаг.

Манай улсын хэмжээнд 945 цэцэрлэг байдаг. Үүнд 181 мянган хүүхэд хүмүүждэг статистик тоо бий. Цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтийдүүлэн ажиллаад ч хүүхдээ шингээж чадахгүй болсныг мэргэжлийн байгууллагынхан хэлдэг. Монголд 56 мянган хүүхэд буюу 10 хүүхэд тутмын гурав нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадалгүй гэртээ үлддэг аж.

Нийслэлийн хэмжээнд 29.5 мянган буюу 10 хүүхдийн дөрөв нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар дүгнэжээ. Амьдрал дээр дээрх тоо өсөлттэй гарах болов уу. Хичээлийн жил эхлээд эцэг, эхчүүд хүүхдээ яаж цэцэрлэгт багтаах вэ гэж шогширдог.

Мөнгөтэй, арга зальтай нэг нь балчир хүүхдээ харьяалал харгалзахгүйгээр “албанд” багтаачихдаг. Энэ нь тэдний буруу биш. Нийслэлийн хороодоор жишээ авахад огт цэцэрлэггүй хороо дүүргүүдэд цөөнгүй байдаг. Гэвч манай хороо цэцэрлэггүй гээд хүүхдээ гэртээ цоожилдог аав, ээж сүүлийн жилүүдэд цөөрсөн.

БОСГО ДАВААД БӨӨН БЭРХШЭЭЛ...

Айл бүр л ямар нэг хэмжээгээр банкны өр, зээлтэй учраас эцэг, эхийн хэн нэг нь хүүхдээ хараад гэртээ суудаг үе өнгөрсөн. Хот, суурин газрынхан цэцэрлэгийн үүдээр хүүхдээ оруулсан бол өөрсдийгөө их ажил амжуулсанд тооцдог болжээ.

Үүний дараа цэцэрлэгүүдийн ариутгал, бохир, цэврийн шугамтай эсэхийг сонирхохгүй. Гэтэл манай улсад 34 цэцэрлэг зориулалтын барилга байгууламжгүй гэсэн баримт бий. Төрийн өмчийн цэцэрлэгүүдэд нэг бүлэгт байх хүүхдийн тоо 1.5-2 дахин их болжээ. Энэ нь Монголд шинээр олон газарт цэцэрлэг барих ёстойг дарга нарт сануулаад байх шиг.

Халаалт, дулаан нь ямар бол, цонхоо торлосон уу гэх мэтээр хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлсэн эсэхийг лавладаггүй. Цэцэрлэгийн жаал цонхоороо унаж гэмтсэн тохиолдол Улаанбаатар хотод саяхан гарч байсныг мартаж болохгүй. Хүүхдийн тоо нэмэгдэх тусам цэцэрлэгийн тоглоом, хэрэглэгдэхүүнийн чанар улам дорддогийг тэр бүр хүмүүс мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй.

“Хүүхдээ цэцэрлэгт өгч байвал боллоо” гэсэн аминч бодлоос өөр зүйлийг эцэг, эхчүүд тоохоо больсон нь цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлаас бий болжээ. Байсхийгээд хүүхдээ өвчин ороогоод байгаагийн шалтгааныг эцэг, эхчүүд нэг их чухалчилж үздэггүй.

Эм, тариагаар бөмбөгдөөд л “албанд” нь хүчээр явуулдаг. Ингэхгүй бол арай гэж олсон орон тоогоо алдах болно. Олон хүүхэд нэг дор шавсан умгар тасалгаанд цэвэр агаар, цэмцгэр орчинтой эсэх нь эргэлзээтэй. Хүүхэд харах хүн хайлгүй цэцэрлэгт өгөөд ажлаа хялбар хийж байвал томчуулын санаа амрах нь тэр. Бусад нь асуудал биш болжээ.

ЖААЛУУДЫН ТӨЛӨӨ УЛСААС ЯМАР АЖИЛ ХИЙВ?

2013 онд улсын хэмжээнд 95 цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, 3900 ортой 36 цэцэрлэгийн барилга, 3200 хүүхдийн хүчин чадалтай 106 гэр цэцэрлэг, тавилга, тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэхээр төлөвлөсөн гэж БШУЯ-наас гаргасан статистик мэдээнд дурджээ.

Дээрх байдлыг өнгөрсөн оныхтой харьцуулахад цэцэрлэгийн хүчин чадлыг 3.8 хувиар, гэр цэцэрлэгийг 10.5 хувиар нэмэгдүүлсэн гэв. Жилд цэцэрлэгийн тоог 3.8 хувиар ахиулж байхад энэ салбарт ахиц, дэвшил гарах уу.

Цэцэрлэгт хүүхдээ багтаагаад асуудал дуусна гэж бүү ойлгоорой. Дээр өгүүлсэн цэцэрлэгийн стандарт эрэлтээсээ болоод шаардлага хангахгүй болсон нь үнэн. Жишээлбэл, Төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа давсан олон хүүхэд хүлээн авснаар анги бүлгийн нягтралыг нэмэгдүүлдэг.

Ингэснээр цэцэрлэгүүдийн 79.1 хувь нь нэг хүүхдэд ногдох талбайн стандартын шаардлага хангахгүй болжээ. Нэг хүүхдэд ногдох эдэлбэр газрын хэмжээ стандартаас бага болсон зэргээр тааруу мэдээ олон дуулдана лээ. Монголын хойч ирээдүй болсон үр, хүүхдээ сургуульд орохоос нь өмнө аюулгүй, стандартын шаардлага хангасан орчинтой цэцэрлэгт явуулах юмсан.

Д.Мягмар

Эх сурвалж:Зууны мэдээ

- See more at: http://www.duulian.mn/news.php?sid=46&mid=38&nid=20075#sthash.IfvvmU2z.dpuf



Нийслэлийнхний ундны усны ганц эх үүсвэр болсон Туул гол сүүлийн хэдэн хавар тасарч, загас олноор үхлээ гэх мэдээлэл байсхийгээд цацагдах болсон. Үүний нэг шалтгаан нь Туул голд химийн онцгой хортой бодис нийлүүлснээс үүдсэн байж болох талтай. Яагаад ийн бичих болов гэхээр арьс шир боловсруулдаг “Бэлон” компанийнхан химийн хорт бодистой усаа Төв цэвэрлэх байгууламжаар шууд дамжуулан голд хаясан хэрэг гарав.



УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд энэ хэргийг мөрдөн шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Улмаар гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгуулахаар хэд хэдэн байгууллагад мөрд өн байцаагчийн мэдэгдэл бичсэний нэг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ирсэн байна. Тус газрын эх сурвалж “УМБГ-аас долоон бай гууллагад мэдэгдэл бичсэн байна. Тэнд дурдсанаар “Бэлон” компанийн захирал Рагчаа гийн Баатархүү гэдэг хү- нийг Эрүүгийн хуулийн 208 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Усны тухай хууль тогтоомж зөрчиж, улсын тусгай хамгаалалттай газарт онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үн дэслэлээр яллагдагчаар татжээ” гэв.



Аймгийн алдарт уяач, “Бэлон” компанийн захирал Р.Баатархүүг буруутгасан гол үндэслэл нь тус компанид цэвэр ус нийлүүлэх шугам хоолойг холбогдох байгууллагаас хаачихаад байхад лацыг нь дур мэдэн тасдаж, химийн хорт бодис ашиглан арьс боловсруулж, Төв цэвэрлэх байгууламжаар дамжуулан Туул голд асгаж, аймшигтай хэрэг үйлдсэн байна. Өнгөрсөн өвөл Ус сувгийн удирдах газраас арьс ширний үйлд вэрлэл эрхэлдэг 28 ком панид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаар мэдэгдэж, цэвэр ус нийлүүлэх шугам хоолойг нь хаасан. Шалтгаан нь Урьдчилан цэвэр лэх байгуу ламж нийслэлийн өмчит үйлд вэрийн газар буюу хуучнаар “Харгиа”-гийнхан химийн бо хирдолтой усыг цэ вэрлэж, саар магжуулдаг бодис нь дуус сантай холбоотой гэнэ.


Тус газрынхан ч холбогдох байгууллага, аж ахуйн нэгж үүдэд саар магжуулах бодис дууссанаа мэдэгдсэн юм байна. Гэтэл “Бэлон” компанийн удирдлага цэвэр усны хаалтыг нээн, шөнийн цагаар үхрийн 8422 шир боловсруулж, натри, амонийн хүчил, шохойн уус мал, хром, сульфид зэрэг хи мийн бодисоор бохирдсон усаа Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлжээ. Мэргэжлийн байгууллагын шин жээчид эко логи, эдийн зас гийн хохирлын үнэлгээг нь 1.2 тэрбум төгрөгөөр тогтоосон талаар эх сурвалж мэдээлэв. НПГ-ын эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Р.Баатархүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр эд мөрийн баримт, хоёр хавтас хэргийн хамт ирүүлсэн. Эд мөрийн баримт нь “Бэлон” компанийнхны шөнийн цагаар тасалсан лац. Одоогоор энэ хэрэгтэй хараа хан танилцаж амжаагүй байна” гэлээ.

Г.РАВЖАА

 

inet.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...