English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Тоон өвчин” газар авчээ

Өмнөд Солонгост шинэ өвчин буюу "тоон өвчин" газар авч байгаа нь анзаарагдах болжээ. Энэ өвчин нь тархи нугасны гэмтэл авсан, сэтгэцийн өвчтэй хүнтэй адил шинж тэмдэгтэй аж. Дээрх өвчин нь ямар нэг электрон хэрэгслээс ангид өөрийгөө төсөөлж чадахаа байсан залуу хүмүүст хамааралтай гэнэ. Интернэтээс хамааралтай өвчинд нэрвэгдсэн хүмүүс утас, компьютер орчин үеийн бусад техникгүй бол өөрийгөө ганцаардмал, тусламж авах нөхцөлгүй мэтээр төсөөлж хямарч эхэлдэг аж.

Өмнөд Солонгосын иргэдийн 79,5 хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байгаа нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт юм.

Бүр 1990-ээд оны эхээс эмч нар "электрон аюул"-ын тухай сэрэмжлүүлж хүний тархины хөгжилд нөлөөлдөг болохыг бичиж байсан юм. Өдөрт долоогоос доошгүй цаг ухаалаг утас хэрэглэж байгаа хүмүүс тэр дундаа 10-19 насны өсвөр үеийнхний тархины хөгжил зогсонги байдалд орох аюултай аж.

Өмнөд Солонгост хоёр сая орчим хүн өөрөөр хэлбэл арван хүн тутмын нэг нь гар утасгүйгээр байж чадахгүй хамааралтай болжээ.

Албан ёсны статистик үзүүлэлтээр Өмнөд Солонгосын 5-9 насны 160 мянган хүүхэд интернэт, ухаалаг утас, компьютерийн гүн хамааралтай аж. Тэд орчноос тасарч зөвхөн техник хэрэгслийнхээ ажиллагаанд бүх хамаарлаа хандуулдаг гэнэ.

Зөвхөн Солонгос төдийгүй дэлхий бүхэлдээ "тоон өвчин"-д нэрвэгдэх магадлал өндөрсч байгаа бөгөөд АНУ-ын хүн амын 38 хувь нь мөн ийм хамааралтай байдаг аж.

Манай өмнөд хөрш Хятадад "тоон өвчтөн"-үүдэд зориулсан арав гаруй клиник эмнэлэг ажиллах болжээ.

Д.Од

 

inet.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал асуулга