English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Мансууруулах бодистой бялуугаар охидыг дайлан, улмаар хүчирхийлжээ
huchirhiiljee

Анх анагаахын салбарт ашиглаж байсан мансууруулах бодис буюу  хар тамхийг дэлхийн өнцөг булан бүрт мансууруулах чиглэлээр ашигладаг болсон. НҮБ-ийн судалгаагаар дэлхий даяар мансууруулах бодис, сэтгэц идэвхит эм үйлдвэрлэл сүүлийн 15 жилд гурав дахин нэмэгдсэн аж. Манай улсад мансууруулах бодис худалдаалах, хилээр нэвтрүүлэх хуулиар хориотой байдаг. Гэвч хууль бусаар мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх, сэтгэц идэвхит эм бэлдмэл оруулж ирэх ажил нууцаар өрнөсөөр байна.

Түүнчлэн сэтгэц идэвхит эм бэлдмэлд донтсон залуус өөрсдөө найруулан донтох бэлдмэлийг гарган хэрэглэдэг болжээ.  НЭМГ-ын мэргэжилтэн Д.Ганцэцэгийн мэдээллэснээр Монголд нэгэн ийм хэрэг гарчээ. Хэсэг бүлэг залуус ресторанд сууж байсан охидыг өдөн танилцсан байна. Ингэхдээ охидыг бялуугаар дайлахад нь охид дуртайяа амтлан иджээ. Гэтэл тэр бялуунд мансууруулах бодис шахсан байсныг охид мэдсэнгүй. Бялуу идсэн охид хэдэн цагийн дараа мансуурч эхлэхэд залуус охидыг зочид буудал руу дагуулан орж, ээлж дараалан хүчирхийлсэн байна. Хар тамхи нь Монголд хууль бус байдаг тул ийм олон хэрэг нуугдмал далд хэлбэрээр газар авч байна. Иймд иргэд ийм жигшүүрт хэрэг, бусармаг үйлдэлд автахгүйн тулд сонор сэргэмжтэй байж үр хүүхэд, хамаатан садан, ахан дүүсээ сайн харж хандан анхааралтай байхыг НЭМГ-ын мэргэжилтнүүд сануулж байна.

А.Оюун

Yanaa.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...