English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Америк эрийг хөнөөсөн Ч.Баттуулын хэрэг прокурорт шилжлээ

2012 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг зургаан удаа буудан хөнөөсөн 24 настай Ч.Баттуулын хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлсэн байна. Тэрээр өөрийн багш болох Жон Мартин Кийнийг Төв аймгийн Цонжин болдгийн ойролцоо аваачиж хороосон байдаг.
Ч.Баттуулын хэргийг өнгөрсөн гуравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүсэн ч нэмж тодруулах зүйл бий гэсэн үндэслэлээр УМБГ-т буцаагаад байсан юм. Харин УМБГ-аас гурван сар шалгасны эцэст ийнхүү прокурорын хяналтад шилжүүлжээ.
Түүнтэй хамт хоёр найзыг нь саатуулсан байгаа. Учир нь тэд “Найз маань хүн алчихлаа. Туслаач гээд гуйгаад байхаар нь цогцсыг зөөлцсөн” хэмээн мэдүүлсэн аж.

 

Grandnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...