English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Жигүүр гранд”, “Эко констракшн” компаниуд төрийн хайрыг дааж чадалгүй үнээ үндэслэлгүйгээр нэмжээ
 
new photo

-300 мянган төгрөгөөр ам.метр талбайн үнэ нэмэгдэхэд хэвийн гээд сууж байж болох уу-

 

“Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнэ тогтворжуулах” хөтөлбөрт багтан, хөнгөлөлт хүртсэн 18 компани үнээ үндэслэлгүйгээр нэмсэн тухай Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдсэн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөнгөлөлтийг нь эдэлчихээд үнээ өсгөсөн барилгын компаниудад ярьсандаа байгаарай, чадахгүй бол чаддагийг нь оруулна хэмээн сануулж байсан удаатай.

Харин өчигдөр Засгийн газрын мэдээллийн бага хурал болох “Бүтээн байгуулалтын цаг” боллоо. Энэ үеэр сайд нар болон нийслэлийн удирдлагууд өнгөрсөн долоо хоногийн төлөвлөгөөт ажлуудаа танилцуулсан юм. Өнгөрсөн долоо хоногт үндэслэлгүйгээр үнээ нэмсэн компаниудыг нэрлэх боломжгүй гэж байсан бол уг хуралдаанаар дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох албаны хүмүүс мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл

орон сууцны тухайд нийтдээ 155 барилгын компани угсралтын ажил хийж байгаа бөгөөд бүгдэд нь судалгаа хийж байгаа аж. Дуусаагүй барилгын төсөлд хамрагдаагүй компаниудын хувьд өөрсдөө үнээ тогтоогоод явж байгааюм байна. Хөнгөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдсан компаниудаас зарим нэг нь үнээ нэмсэн асуудал гарсан нь үнэн бөгөөд яамныхан  14 хоногийн өмнө сануулж байжээ.  Өнөөдөр дахин тэдгээр хоёр компанийн удирдлагуудыг сануулж уулзаад хөтөлбөрөөс хасах талаар ярилцана гэсэн юм. Тодруулбал “Жигүүр гранд”, “Эко констракшн” компани орон сууцны үнээ нэмсэн байна. Энэ талаар Барилга хот байгуулалтын яамны ТНБД Р.Эрдэнбүрэнгээс тодруулахад:  Ер нь бол үнийн өөрчлөлт сард янз бүр байдаг. 300 мянга дотор үнэ нэмэгдэж байвал үүнийг зах зээлийн ханш гэж ойлгож болно. Гэтэл дээшээ гарахаар үндэслэлгүй гэж хараад байгаа юм” гэсэн юм. Харин Ерөнхий сайд юун зах зээл вэ. Тэгээд энэ хоёр компанийн аманд Засгийн газрын ажил унаж байгаагаас болоод энэ хаваржин хийсэн ажил будаа боллоо. Бид барилгын материалын үнийг хямдруулах гэж оролдлоо. Дутуу байшинг нь гүйцээнэ гэж зээл өглөө. Барьсан байшинг нь авдаг хүмүүст нь зээл өглөө. Дэд бүтэц тавьж өгч байна. Одоо ийм хариуцлагагүй ярьж болохгүй. Танай яам 300 мянган төгрөгөөр ам.метр талбайн үнэ нэмэгдэхэд хэвийн гэж ярьж болохгүй. Энэ хавар барилгын үнэ өсөх ямар ч шалтгаан байхгүй. Одоо тэр хоёр компанийн нэр хэллээ. Яагаад нэмснийг нь асуув уу? гэхэд “ Тус хоёр компани өмнө барилгын материалаа татсан байсан” гэсэн бүрхэг хариулт өгөөд зогсож байлаа.

Ийнхүү төрийн хайрыг дааж чадаагүй нэр бүхий компаниудыг эхнээс нь нэрлэж эхэлсэн боловч ямар шалтгаанаар үнээ нэмсэн бэ гэдэг шалтаг нь одоог хүртэл бүрхэг байсаар байна.


Эх сурвалж:Mongolcomments.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...