English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Баянзүрхчүүд наадам угтаж их цэвэрлэгээ хийлээ
 

hognoo mashin

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийндагуу Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг угтсан  бүх нийтийн их цэвэрлэгээ хийлээ. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, Төрийн болон төрийн бус байгууллагууд, томоохон зах, худалдааны төвүүд, Сууц өмчлөгчдийн холбоод, Орон сууц, нийтийн аж ахуйн компаниуд, худалдаа, үйлчилгээний цэг салбарууд орчныхоо 50 метр газар болон үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус цуглардаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэв.

Их цэвэрлэгээнд 28 хорооны 574 аж ахуйн нэгж байгууллагын 3427 хүн, 6 СӨХ-ийн 423 хүн, 57 төрийн байгууллагын 256 албан хаагч, дүүргийн ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангаж 420 иргэнийг Хөдөлмөрийн хэлтсээс цалинжуулан цэвэрлэгээний ажилд оролцуулсан аж. Энэ удаагийн их цэвэрлэгээгээр нийт 97893 м2 талбайг цэвэрлэж давхардсан тоогоор 279 тн хогийг 62 рейсээр ачиж тээвэрлэв.

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс их цэвэрлэгээний үеэр хяналт шалгалт хийж 23 ах ахуйн нэгж байгууллага, 43 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Харин зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлжээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...