English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Б.Болор нар өнөөдөр /2013-10.22/ өргөн барив.
 
Мал хулгайлах гэмт хэрэг нь тооны хувьд нэмэгдэж гэмт хэрэг улам нарийсан тууврын мал дайран өнгөрдөг аймаг, сум, багт зохион байгуулалтанд орон хулгайлсан малаа бэлтгэлийн малтай солих, машин техник, холбооны хэрэгсэл, галт зэвсэг, гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэх зэргээр арга нь улам бүр боловсронгуй болжээ. Тиймээс зохион байгуулалттай үйлдэж байгаа энэ үйлдэлд эрүүгийн бодлогоор тухайлан тэмцэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзсэн байна. 
 
Түүнчлэн Эрүүгийн хуулинд мал хулгайлах гэмт хэргийг бие даасан байдлаар хуульчлах, үндсэн бүрэлдэхүүнийг хүндэвтэр гэмт хэрэгт тооцох, энэ гэмт хэргийг үл мэдээлсэн, нуун далдалсан этгээдэд эрүүгийн хариуцлага тооцдог байх нийгмийн шаардлага бий болсон хэмээн үзсэн байна  гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал асуулга