English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
”Шударга ёс” эвсэл, МАХН-ынхны зөрчил зодоондоо хүрлээ видео

 

МАХН, "Эх орон Тусгаар Тогтнол Шударга ёс" хөдөлгөөнийг анхлан байгуулж явсан гишүүд нь өдгөөгийн МАХН-ын удирдлага, Д.Тэрбишдагва тэргүүтэнд таатай бус хандах болсон тухай эх сурвалжууд өгүүлэх болсоор хагас жил орчим болж байна.
Оны өмнөхөн хуралдсан МАХН-ын бага хурлаас Л.Эрдэнэтуул тэргүүтэй хэсэг нөхдийг шахан гаргаж, нөгөөдүүл нь ч МАХН-ын анхдагчдын холбоог байгуулсан.
Тэгвэл саяхан Говь Алтай аймагт болсон иргэдтэй хийх уулзалтын үеэр уг зөрчил дахин илэрчээ.
МАХН-ын гишүүн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хэлтсийн дарга н.Ганзориг уг уулзалтанд оролцсон Шадар сайд Д.Тэрбишдагва, Эдийн Засгийн Хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, УИХ-ын дэд дарга Л.Цог нарыг АН-ын даалгавар авсан урвагчид, МАХН-аас зайлах ёстой хэмээн хэлж, зодоон болох нь халаг болсон байна.

Э.Мягмар

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...