English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Шинэ хуулийн төслөөр гэр бүлийн хүчирхийлэл нь гэмт хэрэгт тооцогдоно

 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-УИХ дахь эмэгтэй ги­шүүдийн бүлгээс Уул уур­хайн яаманд шаардлага хүргүүлсэн хариу нь хэзээ ирэх бол. Ирсэн бол ямар хариу өгсөн бэ?

-Одоогоор албан ёсны ямар нэг хариулт ирээгүй байна. Сүүлийн үед гэр бү­лийн хүчирхийллийн асуу­дал нийгмийг донсол­госон томоохон асуудлын нэг болчихоод байгаа. Тэр дундаа хүүхэд, эмэгтэй­чүүдийн амь нас, эрүүл мэндийг хохироосон асууд­лууд газар авлаа. Бид гарч буй тохиолдол бүрийг анхааралтай ажиг­лаж, дүг­­­нэлт хийж бай­гаа. Энэ төрлийн гэмт хэр­гийн цаана хү­мүүсийн, тод­­руулбал тө­рийн албан хаагчийн ёс зүйн хэм хэм­жээ яригдаж байгаа учраас бид оролцож, дуу­гарах ёстой гэж үзсэн юм.

 

-Эмэгтэй гишүүд гэр бүл, нийгмийн асуудалд нэ­лээд анхаарал хандуулж байна. Гэхдээ үр дүн нь хэр байгаа вэ?

-Гэр бүл, нийгмийн асууд­лыг хөндөж, чиглэл өгсөн ч үр дүн нь чамгүй урт удаан цаг хугацааны туршид мэ­дэгддэг. УИХ дахь эмэгтэй гишүүд дэв­шүүлсэн санал санаачилгаа харь­цангуй хур­давчлуулж, яаравч­луулж чадаж байгаа гэж үздэг. Хэн ч гаргаж хэлж, ярьдаггүй, нийгэмд да­рагд­­чихаад мэ­дэгд­­­дэггүй асууд­­­­лыг ил болгосноор шийд­­­вэр гар­­гагчдын ан­хаар­­­лыг хан­дуулж эхэл­сэн.Тухайлбал хүүхдийн цэ­­цэрлэг, төрөх эмнэлэг, архи тамхи, гэр бүлийн хүчир­­хийлэл гэх мэт орхиг­доод байдаг асуудлуудын шийдлийг олохоор эхлүүл­чихээд байгаа шүү дээ.

 

-Та бүхнээс иргэд Хүү­хэд харах үйл­чил­гээ­ний тухай хуулийн төслийг ба­талж өгөөсэй гэж хүлээж байгаа. Ямар шатандаа яваа вэ?

-Хуулийн төслөө өргөн барьсан. УИХ-ын чуулганаар хэзээ хэлэлцүүлж эхлэхийг хүлээж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ч мөн Хүүхэд харах үйлчилгээний хуулийг боловсруулан хэ­лэлцүүлж байна. Энэ хоёр хуулийг нэгтгээд цааш нь улам боловсронгуй болгоод явна даа.

 

-Тамхины хяналтын ту­­­хай хуулиас гадна Архи­ны тухай хуулийн төс­лийг дэмжин ажиллахаа илэр­хийлсэн. Харин хүчир­хийлэл, тэр дундаа гэр бү­­­­­лийн хүчирхийллийн та­­­­­лаар ямар арга хэмжээ авах бол?

-Гэр бүлийн хүчир­хийл­лийн тухай хууль өргөн барихад бэлэн болсон байгаа. Шинэ хуулийн төслөөр гэр бүлийн хүчир­­хийллийг гэмт хэрэгт тооцохоор тө­лөв­­­лөсөн. Өмнө нь ту­хайн гэр бүлийн до­тоод асуудал гэж үзэн захиргааны арга хэм­жээгээр хязгаарлагддаг байсан шүү дээ.

 

-Хүчирхийллээс хүчир­хийлэл үүс­дэг гэдэг. Энэ нь ч үнэн. ШШГЕГ-ын 407 дугаар ангид 300 гаруй эмэгтэй ял эдэлж байна. Тэдний 60 гаруй хувь нь гэр бүл дэх хүчир­хийлэгчийнхээ аминд хүр­сэн байдаг. Тэгэхээр нийгэмд хамгийн их хү­лээлт үүсгэж байгаа нь энэ асуудал биш гэж үү?

-Тиймээ. Манай эмэгтэй гишүүдийн төлөөлөл ял эдэлж байгаа тэдгээр эмэг­тэйчүүдтэй уулзсан. Маш олон зүйлийн талаар ярилц­сан. Тэдэнтэй ярилцаж байхад аргагүй хамгаалалт, удаан хугацаанд тарчлаан зовоосон гэх мэт хөнгөлж үзэж болохоор заалтууд ч байх шаардлагатай гэдэг нь харагдана байсан шүү.

 

-УИХ-аар хэлэлцэгдэж буй Хам­тын тэтгэврийн тухай хуулийн тө­­сөлд эрс­дэлтэй болон өрөөсгөл ойлголтууд олон байна гэх шүүмжлэл маш их бий. Тухайлбал хуулийн төсөл батлагдаж, хэрэгжиж эхэл­­лээ гэхэд тухайн хуга­цаа­наас өмнө гэр бүлийн хүн нь нас барсан иргэдийн хувьд хэрхэх вэ?

-Хамтын тэтгэврийн тухай хууль бол маш олон оронд хэрэгждэг. Гэр бүлийн хамтын амьдралын тухай хууль юм шүү дээ. Тухайн хүн цаашид амьд байсан бол тэтгэврээ үргэлжлүүлэн авсаар л байх болно шүү дээ. Өнөөдрийн байдлаар ма­най Сон­гино­хайрхан дүүр­­гийн 20 мянган ах­мадын 85 хувь нь 180 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна.

 

Гэр бү­лийн хоёр хүн нийлээд 360 мянган төгрөгөөр амь­дарч байна шүү дээ. Нэг нь хорвоогийн жамаар нас барахад тухайн өдрөөс эхлэн үлдэж буй ахмад нь 180 мянган төгрөгөөр амьдралаа үргэлжлүүлэн авч явах хэрэгтэй болдог. Ингэхээр амьдралын чанар шууд унадаг. Нэгэнт насаараа хамт амьдарсны хувьд гэр бүлийн хүнийхээ тэтгэврийг үргэлжлүүлэн авах нь зөв шүү дээ.

Ж.Нарангэрэл

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...