English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“SBL Хасын Хүлэгүүд” улирлыг тэргүүллээ

 

МҮСБХ-ны улирлын сүү­­лийн тоглолт “SBL Хасын Хүлэгүүд” болон “Дорнод Танан Гарьд” багуудын хооронд боллоо. Тоглолтын өмнө хоёр баг ижилхэн 11 хожил, зургаан хожигдолтой байсан юм. Тий­мээс энэ тоглолтод хожсон баг нь улирлын тэргүүн багаар тодрох байв. Уг тоглолтод Гарьдуудын Joe Davis, Г.Ихбаяр, О.Уу­ган­­­­баяр нар бэртлийн ул­­маас оролцоогүй.

Тоглолт эхнээсээ ши­рүүн өрсөлдөөн дунд өр­нөж, эхний хагаст Танан Гарьд баг хоёрхон оноогоор илүүрхсэн. Тоглолтод Гарьдуудаас Ц.Азбаяр 21 оноо, таван самбар, таван оновч­той дамжуулалт, Freddie Woods 19 оноо, 11 сам­­бар, М.Отгонмөнх 16, Б.Мөнхболд 13 оноо, долоон самбар, зургаан бөмбөг таслалт, С.Батбямба долоон оноо, найман сам­бар, М.Дорждавга есөн онооо авчээ.

Харин “SBL Хасын Хүлэгүүд” тоглолтын сүү­­­лийн хагаст тун сайн тогло­сон бөгөөд Т.Санчир 31 оноо, таван самбар, Б.Бил­гүүн 20 оноо, зур­гаан самбар, гурван блок, А.Бям­бадорж 18 оноо авчээ. Улмаар энэ тог­лолтод 103:96-аар   “SBL Хасын Хүлэгүүд” баг хүчтэй өр­сөлдөгчөө буул­­­­­­­­ган авлаа.

Ин­­гэснээр Хүлэ­­­­гүүд улир­лын 12 дахь хожлоо авч, улирлыг хож­лоо­­роо тэр­гүүлсэн юм. Ийн­хүү Үндэсний Супер лигт 63 тоглолт болсны эцэст, улирлын тоглолтууд ам­­жилт­­тай өндөрлөлөө. Ха­рин лигийн плэй-оффын тоглолтууд ирэх даваа га­рагт эхэлнэ.

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...