English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
О.Баасанхүү Х.Тэмүүжинг огцруулах саналаа татаж авлаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдыг огцруулахаар тогтоолын төсөл өргөн барьсан.

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хамгийн түрүүнд хэлэлцэх байсан.

Гэтэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдыг огцруулах тогтоолын төслөө татаж авлаа гэдгээ мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс МАХН-ын удирдлагууд Х.Тэмүүжин сайдыг огцруулах саналаа татаж авахыг шаардсан. Хэрвээ татахгүй бол намаас хөөх тухай яригдаж эхэлсэн талаар өчигдөр эх сурвалжууд мэдээлж байсан билээ.

Юутай ч тэрээр ийнхүү өөрийнхөө санаачилсан тогтоолын төслөө эргэн татлаа.

Эргээд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.  

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...