English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Дижитал” хамтлагийнхан 15 жилийн ойгоо сонсогчидтойгоо тэмдэглэнэ

 

Уянгалаг хайрын дуу, хэмнэлт доргио дуунуудаараа хип хоп сонирхогч залуусыг байлдан дагуулсаар ирсэн “Дижитал” хамтлаг байгуулагдаад хэдийнээ 15 жил өнгөрчээ.

Байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл “This is life”, “Миний хайртай хүмүүс” зэрэг цомгуудынхаа олон олон хит дуунуудаар сонсогчиддоо урам өгсөөр ирсэн тус хамтлагийнхан тун удахгүй бас нэгэн бэлгийг задлах гэж байна. Анх 1999 оны аравдугаар сарын 3-ны өдөр байгуулагдсан тус хамтлаг 15 жилийн ойгоо угтан ирэх сард бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэлдээ оржээ.

Мөн тоглолтод Монголд хип хоп урсгалын тулгын чулууг тавилцсан хамтлагуудын төлөөллүүд болон шинэ үеийн уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх гэнэ. Түүнчлэн Буриад, ӨМӨЗО-ноос хамтлаг, дуучид хүрэлцэн ирж оролцох юм.

Мөн “Дижитал” хамтлагийн 15 жилийн ойд зориулсан хип хоп хамтлаг, дуучдын хамтарсан цоо шинэхэн дуу төрөн гарч байгаа юм. Маргааш буюу энэ сарын 6-ны өдөр монголын бүх хил хип хамтлаг дуучид “Е” студид цуглах гэнэ.

Дашрамд дурьдахад “Дижитал” хамтлагийнхан тоглолтын бэлтгэлээс гадна “Дижитал” нэртэй шинэ цомгийнхоо ажилд шаргуу ороод байгаа аж. Түүнчлэн тун удахгүй “Монголжингоо”, “Харьд” дуунуудын шинэхэн клип үзэгчдийн хүртээл болох ажээ.

Ч.Ариунболд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...