English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Найзынхаа аминд хүрсэн А.Мэндбаяр давж заалдана

 

Найзыгаа буудаж хөнөөсөн Н.Мэндбаярт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 25 жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Түүнийг шүүхээс талийгаачийг өс хонзонгийн сэдэлтээр, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алах, мөн галт зэвсэг хууль бусаар хадгалсан, биедээ авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүугийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12, мөн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 25 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Харин энэхүү шийдвэрийг хохирогч, түүний өмгөөлөгч, ялтан, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч, Эрүүгийн хэргийн анхан шатны X шүүхэд гомдол гаргасны дагуу хэргийг Давж заалдах шатны шүүхэд хянахаар болжээ.

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...