English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Олон шүүгдэгчтэй авлигын шүүх хурал үргэлжилсээр байна

 

Авлига авсан, өгсөн хэрэгт буруутгагдаад буй Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутан, багш нар болох Б.Жавхлантөгс нарын 54 хүнийг шүүх хурал өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангид боллоо. Уг хэрэг нь одоогоос хоёр жилийн өмнө буюу 2012 онд гарсан юм.

Тус сургуулийн 60 орчим оюутан, 3-4 багш уг хэрэгт холбогдсон ба тэднийг Эрүүгийн хуулийн 268.2, 269.1, 269.2, 270.2 зүйлд зааснаар авлига өгсөн, авсан, зуучилсан байж болзошгүй хэрэгт буруутгаж буй аж. Өөрөөр хэлбэл хэрэгт холбогдсон зарим оюутнууд дүнгээ засуулах засуулахаар багш нарт авлига өгсөн, зарим нь зуучилсан зэргээр буруутгагдаад байгаа билээ.

Олон шүүгдэгчтэй уг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болох ёстой байсан ч шүүх хуралд шүүгдэгч, тэдний өмгөөлөгчид, хэргийн гэрч зэрэг 200 гаруй хүн оролцох учир хурлыг 461 дүгээр ангид явуулж буй юм.

Уг хэргийг хэлэлцэх шүүх хурал шүүгдэгчийн ирц бүрдээгүй шалтгаанаар өмнө нь гурван удаа хойшилж байсан. Дугаар шилжих мөчид хурлын шийдвэр хараахан гараагүй байв.

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...