English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Авлига авсан багшид 5.6 жилийн ял оноосон байна

 

Авлига авсан, өгсөн, зуучилсан хэрэгт буруутгагдаад байсан Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн оюутан, багш нар болох н.Жавхлантөгс нарын 54 хүнийг шүүх хурал өчигдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид боллоо.

Тэднийг Эрүүгийн хуулийн 268.2, 269.1, 269.2, 270.2 зүйлд зааснаар авлига өгсөн, авсан, зуучилсан байж болзошгүй хэрэгт буруутган шүүсэн юм. Тус сургуулийн сургалтын менежер н.Жавхлантөгс нь туслахтайгаа хамтран оюутнуудаас 30 гаруй сая төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Шүүгдэгч н.Жавхлантөгсийг Эрүүгийн хуулийн 268.2-т зааснаар буруутган, 5.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр, шүүгдэгч оюутан Б.Бадамдоржийг хахууль өгөхөд зуучилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269.2-т зааснаар буруутган 5.6 жилийн хорих ялыг чанга дэглэлтэй ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна.

Гэхдээ шүүгдэгч Б.Бадамдоржийн өмгеөлөгч эрүүгийн хуулийн задаргааг тайлбарлаж эрүүгийн хуулийн 269.2 зүйлийг 296.1 болгон өөрчилж, түүнд төлөвлөсөн 5.6 жилийн хорих ялыг нэг жил болгон өөрчлүүлсэн байна. Мөн шүүгдэгч н.Жавхлантегс нь бага насны хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг учир ялыг хоёр жилээр хойшлуулж эдлүүлэхээр болжээ.

Б.Бадамдоржийн өмгөөлөгч Г.Батбаяр Эрүүгийн хуулийн задаргааг тайлбарснаар Б.Бадамдоржийн зүйлчлэлийг 269.1 болгон өөрчилж, Б.Бадамдоржид төлөвлөсөн 5.6 жилийн хорих ялыг нэг жилийн хорих ял болгон өөрчлүүлжээ. Түүнд оногдуулсан ялыг шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял болгон шийдвэрлэв.

Бусад шүүгдэгчид улсын яллагчаас 1-3 жилийн хорих ял сонссон боловч шүүх бүрэлдэхүүн тэдний ялыг нэг жилийн тэнсэн харгалзах болгон өөрчилсөн байна.

Н.Алтаа

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...