English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

 

Бөхийн чөлөөт барил­дааны эрэгтэй­чүүдийн 44, эмэгтэйчүүдийн 25 дахь удаа­гийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөө­дөр Узбекийн нийслэл Таш­кент хотноо эхэлнэ. Долоон өдрийн турш үргэл­жилж энэ сарын 14-нд өндөрлөх уг тэмцээнд манай улсаас эрэгтэй эмэгтэй нийт 16 тамирчин оролцоно.

Эрэгтэй багт:
57 кг-ын жинд ОУХМ, залуучуудын дэлхийн аварга Э.Бэхбаяр, 61 кг-д ОУХМ, Азийн аваргын хүрэл медальт Э.Ням-Очир, 65 кг-д гавьяат тамирчин, Ази тивийн аваргын хошой мөнгөн медальт, Азийн наадмын аварга Г.Мандахнаран, 70 кг-д ОУХМ, Ази тивийн аваргын хү­рэл медальт Б.Анхбаяр, 74 кг-д Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл, залуу­чуудын ДАШТ-ний хүрэл медальт П.Өнөрбат нар оролцоно.


Хүнд жин болох 86 кг-д ОУХМ, Ази тивийн аварга шалгаруулах тэм­цээний хүрэл медальт, О.Үйтүмэн,
96 кг-д ОУХМ, Оюутны зуны “Универ­сиад” наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медальт Д.Хүдэрбулга, 125 кг-ын жинд ОУХМ, Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга шал­­гаруу­лах тэмцээний мөнгө, дөрвөн хүрэл медальт Ж.Чулуунбат нар багтан эх орноо төлөөлөн барилдах юм.

Эмэгтэй багт
48 кг-д Азитивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Э.Нарангэрэл
51 кг-д ДАШТ болон Оюутны зуны универсиад наадмын мөнгөн медальт Э.Сумъя
55 кг-д ОУХМ, залуучуудын дэлхийн А.Батцэцэг
58 кг-д ДАШТ-ний хошой хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Тунгалагийн Мөнхтуяа
60 кг-д ОУХМ, залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт С.Цэрэнчимэд,
63 кг-д Гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний алт, мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт С.Батцэцэг
69 кг-д ОУХМ, ДАШТ-ний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3 мөнгө, 4 хүрэл медальт Б.Одончимэг
75 кг-д Гавьяат тамирчин, ДАШТ-ний мөнгө, хүрэл, Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 мөнгө, 3 хүрэл медальт О.Бурмаа нар багтсан байна.
Эрэгтэй багийн дасгал­жуулаг­чаар Ц.Цогтбаяр, Б.Баяраа, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр, эмэгтэй багийн дасгалжуулаг­чаар гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар нар ажиллаж буй юм.




Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...