English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Samsung” компанийн орлого 60 хувиар буурна гэв

 

Дэлхийн гар утас, те­левиз үйлдвэрлэгч то­моохон компани болох Өмнөд Солонгосын “Samsung Electronics”-ийн гуравдугаар улирлын орлого 60 хувиар буурах магадлалтай байгаа талаар урьдчилсан тооцоо гарсан байна.

Ашиг орлого ийнхүү буурах болсон нь “Galaxy” ухаалаг гар утасны эрэлт буурснаас үүдсэн аж. “Samsung Electronics”-ийн хамгийн том бизнес болох ухаалаг гар утас нь өрсөлдөгч “Apple”, “Xiaomi”, “Lenovo”-гийн том дэлгэцтэй, хямд утас­нуу­даас илүү тоо­гоор бор­луу­­лагдаж ча­дах­гүй бол­сон байна.

Шинжээчид тус ком­панийн орлого гуравдугаар улиралд 5.2 их наяд вон болно гэж тооцоолж байжээ. Компани санхүүгийн үнэл­гээгээ энэ сарын сүүлчээр нийтлэх гэнэ. /ВВС/

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...