English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Нэхмэлийн шар” байрны тендерийг М.Нямбаяр дарга будлиантуулжээ

 

Хан-Уул дүүргийн “Нэх­мэлийн шар” хэмээгдэх хуучны 2, 3 давхар байр­нуудыг уншигчид сайн мэднэ. Тэдгээр байрнуудыг энэ жилээс дахин төлөв­лөлтөд хамруулан нурааж, буурин дээр нь цоо шинэхэн орон сууцнууд сүндэр­лүүлэхээр болсон. Гэтэл энэхүү шинээр босох орон сууцны тендер хууль бусаар явагдсан гэх багагүй хэл ам татлаад байгаа.

Тэгвэл энэ бүхний буруу­тан нь албаны хүмүүс, хурган дарга нар байдаг гэнэ. Хамгийн гол нь Үнэлгээний хороо хуралдаагүй байхад Нийслэлийн Ерөнхий тө­лөв­лөгөөний газраас /НЕТГ/ сонгон шалгаруулалт зарлан явуулжээ. Энэ явдлаас болж хэд, хэдэн төрийн албан хаагчийг тэр хавийн оршин суугчид АТГ-т шалгуулахаар бол­жээ.

Учир нь тус байрыг буулгаж орон сууц барих тендерийг НЕТГ болон Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас зарлан явуулахаар болж.

Хэргийн гол учир нь эрх мэдэл бүхий хүмүүс хоорондоо уялдаа, холбоотой ажилладаггүйн улмаас маш олон хүн хо­хирогч болоод байгаад оршиж буй юм.

Өөрөөр хэлбэл, энэхүү тендер чухам яагаад буд­лиантай явагдах болсныг хамгийн сайн мэдэх хүмүүс нь НЕТГ-ынхан гэнэ. Энэ тухайгаа ч Засаг дарга Ж.Ганхуяг хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа тодорхой дурьдсан байдаг. Харин бид энэхүү тендерийг хэн гэгч эрхэм явуулсныг олж мэдсэн юм.

Тухайлбал, НЕТГ-ын Да­хин төлөв­лөлтийн хэлт­сийн дарга М.Нямбаяр гэгч тендерийг хууль бу­саар явуулж, хэсэг бүлэг хү­мүүсийг хооронд нь хага­рал­­­дуулсан тухай эх сур­валж мэдээлсэн юм.


Үнэлгээний хороо хуралдаагүй хэрнээ тендер зарласан

Эх сурвалжийн мэдээлс­нээр “Өнгөрсөн сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Нэхмэлийн шар” хоёр давхар байруудыг буулган орон сууц барих тендерийн сонгон шалгаруулалтын тов зарласан.

Гэтэл энэхүү сонгон шалгаруулалтыг зар­лахдаа маш олон хууль бус үйлдэл хийснээс болж “Орчлон” констракшн болон “Фүжи” гэх хоёр ком­­панийн хоо­ронд үл ойл­гол­цол үүсээд байна.

Асуудал хэрхэн мар­гаан дагуулсан бэ гэвэл Үнэлгээний хороо хурал­даагүй байхад хэсэг бүлэг нөхөд тендер зарласан нь асуудал дагуулах бо­лоод байна. Тухайлбал, НЕТГ-ын хэлтсийн дарга М.Нямбаяр тендерийн хо­роог бүрэн бүрэлдэхүүнээр нь хуралдуулалгүй зөвхөн өөрсдийн хүрээний хү­мүүсийн дотор хурал зар­лаж асуудлыг шийдсэн уч­раас өнөөдөр ийнхүү хэл ам гарч, шүүх цагдаад шалгуулах дээрээ тулаад байна.

Уг нь хууль дүрмээрээ бол тухайн тендерийг сон­гон шалгаруулахдаа 10-13 хү­ний бүрэлдэхүүнтэйгээр тен­­­дерийн хорооны багийг ху­рал­дуулж, тендерт та­вигдах нөхцөл шаардлагыг эцэслэн ярьж тохиролцдог байна.

Гэтэл НЕТГ-ын Дахин төлөвлөлтийн хэлт­сийн дарга М.Нямбаяр энэ бүхнийг умартан өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд асуудлыг шийд­сэнээс болж энэхүү “Нэх­мэлийн шар” байрны тен­дерийн ажил хүчингүй болчихоод байна. Яг үнэндээ тендерийг М.Нямбаяр биш Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг удирдан зохион байгуулах ёстой.

Гэтэл тендерийн хороог ахалж буй даргадаа тендер зарлах гэж байгаагаа хальт дуулгаад зогсохгүй тендерийн хорооны ко­миссын гишүүдэд хүртэл энэ тухайгаа мэдэгдээгүй байна.
Тухайлбал, уг тендерийн хорооны гишүүн болох НЗДТГ-ын Санхүү төрийн сангийн дарга Э.Ганхүү гэх эмэгтэй ч өөрийгөө тен­де­рийн хорооны гишүүн бай­сан гэдгээ мэдээгүй байсан. Хэл ам гарсны дараа тэр хүн өөрийгөө ги­шүүн нь байсан юм байна гэдгээ мэдсэн аж. Гэхдээ ганц Э.Ганхүү ч биш тендерийн хорооны үлдсэн гишүүд өөрсдийнх нь нэр орсныг ч мэдээгүй байсан юм.

Товчхондоо НЕТГ-ын хэлтсийн дарга М.Нямбаяр гэгчийн хариуцлагагүй үйлд­лээс болж өнөөдөр “Орч­лон” констракшн, “Фү­жи” компани хоёрын дунд үл ойлголцол үүсч нэг, нэгнээ хуулийн бай­гуул­лагад шалгуулах болоод байна.

Энэхүү хууль бус тен­дерийг хүчингүй болгох шийдвэр гарсан хэдий ч НЕТГ-ын хэлтсийн дарга М.Нямбаяр өөрийнхөө бу­руутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөлгүй “Бид­ний зөв байсан” гэж их л гүрийж байгаа. Тиймээс Үнэлгээний хороог албан ёсоор хуралдуулаагүй уч­раас М.Нямбаяр дар­гыг энэхүү тендерийг будлиан­туул­сан гэж үзэж байна.” гэв.

Юутай ч олон хоног хэвлэлийн хуудсыг чимсэн “Орчлон” констракшн, “Фүжи” компани хоёрын тендерийн асуудал ор­шин суугчдыг ихээхэн хохи­роож, өнөөдөр тэднийг гу­дам­жинд гаргаад байна.

Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс НЕТГ-ын нэр дурьдагдсан хү­мүүстэй уулзаж мэдээлэл авахыг хүссэн ч асуултад хариулах албан тушаалтан олдсонгүй.

Үнэхээр НЕТГ-ын хэлт­сийн дарга М.Нямбаяр өөрийнхөө ашиг сонирхолд хөтлөгдөн хууль бусаар тендер зарласан бол мэдээж энэ нь ноцтой асуудал дагуулна.

Тиймээс холбогдох алба­ны хүмүүс энэхүү тен­дерийн сонгон шалга­руулалтыг ямар зарчмаар явуулж, үндэс­ний гэх тодот­голтой аль ком­пани нь “Нэх­мэлийн шар” байрны орон сууцыг барих вэ гэдэгт анхаарлаа хандуулахгүй бол оршин суугчид нь ха­хир өвлийн хүйтэнд хаана хорогдохоо ч мэдэхгүй хо­ног төөрүүлж явна шүү, албаныхаан.

Р.Саруул

Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...