English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
НҮБ-д ”Эбола”-тай тэмцэхэд нөөц дутагдалтай байна

ЛОНДОН. /ВВС/. Амь насанд хүрэх аюултай “Эбола” вирусийн тархалтыг зогсооход шаардлагатай хангалттай нөөц байхгүй байна гэж вирусийн гаралтэй энэ өвчинтэй тэмцэх ажлыг хариуцсан НҮБ-ын ажлын хэсгийн тэргүүн мэдэгдлээ.


Британи, Хятад, Куба болон АНУ их хэмжээний тусламж дэмжлэг үзүүлж байгаа ч илүү тусламж яаралтай хэрэгтэй байна гэж Тони Банбури хэлэв.

Тэрбээр энэ вирусийн тархалтад хамгийн их өртсөн Либери, Сьерра-Леон болон Гвинейд зочилсныхоо дараа ингэж ярьсан юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр, “Эбола”-гаар нас барсан нь тогтоогдсон хүмүүсийн тоо 4818 байна.

Тэдний 27-гоос бусад нь Баруун Африкийн энэ гурван улсад нас барсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...