English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 44 дэх дугаарын тойм

 

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, Гаалийн тарифын зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталжээ.

Гаалийн тарифын зөвлөлийн чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтын зарчмыг тодорхойлж, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад Гаалийн тарифын зөвлөлийн дүрмийн зорилго оршиж байна.

Тус дүрмээр, зөвлөл нь ямар чиг үүргийг хэрэгжүүлэх, түүний бүтэц, зохион байгуулалт ямар байх, Зөвлөл нь санал дүгнэлтээ хэрхэн гаргах, Зөвлөлөөс бусад байгууллагатай харилцах зэрэг асуудлыг зохицуулж өгсөн байна.

Түүнээс гадна Зөвлөлийн бүрэлдэхүүнд ямар байгууллага, албан тушаалтнууд орсоныг дээрх тогтоолын хавсралтаас танилцах боломжтой.

Мөн дугаарт, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.

Үүгээр, ойгоос хэрэглээний мод бэлтгэж ашигласны, ойгоос түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ойн арчилгаа, цэвэрлэгээний аргаар түлшний мод бэлтгэж ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тус тус тогтооожээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын гавьяат багш, академич Дондогийн Цэвэгмэдийн мэндэлсний 100 жилийн ойг 2015 онд тэмдэглэх тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолоор, ойг тэмдэглэх ажлын хүрээнд Д.Цэвэгмэдийн амьдрал, уран бүтээлийн түүхэн замналаар эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгажээ.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Зарим чиг үүргийг шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоолоор, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний “Газрын шинэтгэлийн хороо”, “Усны үндэсний хороо”-ны ажлын албадыг татан буулгаж, тэдгээрийн чиг үүргийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд шилжүүлэхээр болжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...