English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Нигерийн цэргүүд террорист халдлагыг зогсоожээ

ЛАГОС. /Xinhua/. Нигерийн Гомбе мужийн Бажога хотын цэргийн шалган нэвтрүүлэх цэг рүү дайрсан “Боко Харам” бүлэглэлийнх гэж үзэж буй тэсрэх бөмбөгтэй амиа золиослогчийг тус улсын цэргүүд баривчилжээ.

Тэр этгээд тэсрэх бөмбөг ачсан машинаараа цэргийн хуягт машиныг мөргөснийхөө дараа зугтахаар оролдсон бөгөөд түүнийг цэргүүд барьж авснаар залуугийн террорист халдлага бүтэлгүйтсэн гэж Нигерийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Крис Олуколаде мэдэгдэв.

Тус мужийн захын автобусны буудалд бөмбөг дэлбэрч, 20 хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан ба үүнээс 48 цагийн дараа уг хэрэг болсон байна.

Энэ хэргийг илрүүлсний ачаар  Кано хотын баруун хойд дүүрэгт байрлах террористуудын орогнодог газрыг аюулаас хамгаалах хүчин илрүүлж, тэсрэх төхөөрөг үйлдэгч этгээдүүдийг илрүүлэн баривчлахад хүргэсэн гэж Олуколаде мэдэгдэв.

Д.Нямтулга

Эх сурвалж:
montsame.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...