English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Элсэлтийн шалгалтын бүртгэл эхэлнэ

elseltИрэх долоо хоногт элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлэх юм байна. Бүртгүүлэгчид бүх мэдээллийг үнэн зөв бөглөх шаардлагатай бөгөөд онлайн бүртгэлийн хураамжийг зөвхөн интернэт эрхтэй төлбөрийн картаар хийхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. Шалгуулагчид өнгөрсөн жилээс эхлэн Монгол хэлний хичээлийн шалгалтыг бүгд өгдөг болсон бөгөөд Англи хэл, Орос хэл, математик, физик, хими, биологи, газарзүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг зэрэг сонгон шалгалт өгөх боломжтой. Математик,-физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут, харин бусад хичээлийн гүйцэтгэх хугацаа 80 минут ажээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...