English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Номоор пирамид бүтээхээр болжээ

833f7f5379d654e87210c46b3d2a3a2a“Шинэ тэмүүлэл” залуучуудын клубээс Увс аймгийн 90 жилийн ойг угтаж, номоор пирамид босгохоор цахим орчинд номын хандивын аян өрнүүлээд байгаа юм байна. Хандиваар цугларсан номуудыг тус аймгийн ерөнхий боловсролын 29 сургуульд бэлэглэх юм байна.

“Book challenge” ном хандивлах аянд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Олимпын хүрэл медальт С.Ням-Очир, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, УИХ-ын гишүүн асан О.Шаалуу, УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр, Аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн, Увс аймгийн АН-ын дарга О.Цогтгэрэл, Увс аймгийн НАМЗХ-ны дарга Т.Шинэхүү, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтансүх, Гараг студийн захирал Г.Бадамсамбуу нарын зэрэг 50 гаруй хүмүүс нэгдээд байгаа юм байна.

Мөн тус аяныг цахим орчинд маш олон хүмүүс дэмжиж ном хандивлаж байгаа юм байна.

Сонирхуулахад, УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр “Залгуурын мангас” хэмээх хүүхдийн бүтээл хэвлүүлснээсээ 555 ширхгийг, "Ном хур" ХХК-ийн захирал Ч.Дүгэр 500 ширхэг ном өгөхөөр болсон бол аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн нэг сарын цалингаараа ном худалдан авч бэлэглэх зэргээр оролцож байгаа аж.

Египетэд чулуугаар пирамид, Парист төмрөөр цамхаг босгосон байдаг бол Монголд Ю.Цэдэнбалын талбай дээр есөн метр өндөр “Номон пирамид” босгох аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...