English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
ОХУ-д Гитлерийн хас тэмдэг бүхий дурсгалын зүйлүүдийг хурааж эхлэв
 

gadad

ОХУ-д хэсэг залуус фашист Германы удирдагч Адольф Гитлерийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан үдэшлэг зохион байгуулж хас тэмдэгтэй футболкоор жигдэрч, Гитлерийн зургийг барьцгаасан байжээ. Москвагийн цагдаа нар үдэшлэгийг хүчээр тараасан бөгөөд 10 гаруй хүнийг түр саатуулсан байна. Залуус олон тооны буутай байсныг цагдаагийн байгууллагынхан хурааж авчээ. ОХУ-д Гитлерийг дэмжигч олон бүлэглэл байдаг бөгөөд удахгүй болох Ялалтын баяртай холбогдуулан хас тэмдэгтэй блэг дурсгалын зүйлс худалдаалахыг хориглосон байна. Тусгай ажлын хэсгийнхэн Москва хотын дэлгүүр, худалдаа үйлчилгээний газруудаар шалгалт явуулж, хас тэмдэгтэй зүйлсийг хураах ажлыг эхлүүлсэн байна. Мөн Гитлертэй холбоотой ном, футболк зэргийг ч хурааж байгаа аж. Манай улсад ч мөн Гитлерийн бэлгэ тэмдэг болсон улаан,харын хослол бүхий хас тэмдгийг хэрэглэдэг олон бүлгэмүүд байдаг. Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл ч мөн нэгэнтээ ийм бэлгэ тэмдэг бүхий хасыг болиулах тухай ч ярьж байсан юм. 

Э.БҮҮВЭЙ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...