English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Аж ахуйн нэгж, иргэд газар шорооны ажил хийхдээ техникийн горим мөрдөхийг анхааруулж байна

Аж ахуйн нэгж, иргэд газар шорооны ажил хийхдээ техникийн горим мөрдөөгүйгээс  нийслэлийн оршин суугчид хохирох тохиолдол гарсаар байна. 04 сарын 29-ны өдөр БГД-ийн 19-р хороо 47-р сургуулийн хойно “Очир-Ундраа” барилгын компани газар шорооны ажил хийж байгаад бохирын шугам гэмтээсэн. Үүнээс болж ус ихээр алдсаныг Орон сууц нийтийн аж ахуйн газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 13 төвийн диспетчер газар дээр нь очиж шалгахад 51-р байрны бохирын худгийг ил гарган кольцоог хазайлгаснаас болж шороо орж бөглөрсөн байсан. Тиймээс бохирын машинаар усыг нь соруулан, худагны шороог цэвэрлэж бөглөөг гарган кольцоог засч хэвийн болгов.

Мөн БЗД-ийн 3-р хороо 12 а, б, 13-р байрны хэрэглээний халуун усны оруулгын шугам хагарсан тул усыг 11:30 цагт хааж, ф76мм-н 2у/м шугам, ф50мм-н труба 6у/м, ф50мм-н хаалт 3ш-ийг сольж гагнаж 17:00 цагт усыг нээж хэвийн болгосон. ОСНААУГ-ын БТТөвийн харьяа Цэргийн хотхоны 7, 8-р байрны хэрэгцээний халуун усны шугамд гэмтэл гарсан учир хааж  Ф76мм-н 20у/м труба сольж, 18:20 цагт усыг нээсэн. ОСНААУГ-ын ХҮТ-14-ийн харьяа БГД-ийн 6-р хороо 83-р байрны хэрэглээний халуун усыг 00:45 цагт хаасан. Энэ нь ф50мм-н шугам хагарснаас болсон бөгөөд засварын ажил үргэлжилж байна. Тиймээс цаашид аж ахуйн нэгж, иргэд газар шорооны ажил хийхдээ техникийн горим мөрдөхийг анхааруулж байна гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...