English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
УИХ О.Баасанхүү боолгуулжээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга боож унагасан гэх мэдээлэл байна.

 

Уг хэрэг ордны камерт бичигдэн үлдсэн бололтой. Хэрэг явдал энэ сарын 18-ны өдөр болсон бөгөөд БСШУ-ын дэд сайд Б.Тулга “Намын ажлыг дэмжсэнгүй” хэмээн ширүүлхэж, гишүүнийг боож унагажээ.

 

Энэ мэтчилэн үйл явдлыг "Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг О.Баасанхүү дэмжсэн болохоор Н.Энхбаярт адлагдахад хүрлээ" гэж зарим хүмүүс үзэж байгаа бололтой.

 

Өршөөлийн хуульд хориг тавьснаар Б.Тулгын ах Б.Хуягийн хэрэг өршөөгдөх боломжгүй болж байгаа гэх. Б.Хуяг нь “Хар дун” компанийн захирал байсан бөгөөд “Өргөө” зочид буудлын хувьчлалын хэргээр интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа билээ.

 

Энэ талаар О.Баасанхүү гишүүнээс тодруулах гэсэн боловч холбогдож чадсангүй. Ямартай ч БСШУ-ын дэд сайд Б.Тулгын гаргасан авир занд бухимдсан болов уу гэмээр үгсийг тэрбээр өөрийн цахим хуудсандаа бичжээ.

 

 

Жишээлбэл, О.Баасанхүү гишүүн твиттер хуудастаа “Зарим нэг хүн өөрт нь эрх чөлөө өгсөн хүнийг мөнгө барьж долдойдож явдаг хүмүүсээс салгаж харж чадахгүй байгаа нь өрөвдөлтэй санагддаг”, “Өнөөдөр төрөөс бие хамгаалагч гаргуулах шаардлага гарав. Зарим нэгэн хүн намайг хуульч гэдгийг мартаад, эс үйлдлээрээ танхай гэмт хэрэг хийж байгааг хархаар өрөвдөх юм” хэмээн жиргэсэн байлаа.

 

 

Эх сурвалж:"Монголын үнэн" сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...