English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
“Next electronics” хэрэглэсэн, хуучин таблет боож өгч үйлчлүүлэгчээ хулхиджээ

Сурталчилгаагаа телевизийн рекламаар өдөр шөнөгүй бөмбөгддөг электрон барааны "Next electronics” дэлгүүр өдгөө Улаанбаатар хотод хэд хэдэн салбартай болтлоо өргөжсөн.

Рекламаараа дамжуулан элдэв янзын урамшуулал, хямдрал зарлан үйлчлүүлэгчдээ татах тус дэлгүүрт итгэж үйлчлүүлэх иргэд цөөнгүй. Тэгвэл тус дэлгүүрийн ажилчид үйлчлүүлгчийнхээ итгэлийг алдаж, хулхидсан асуудал гарчээ.

Тэрбээр  "Их Еслү" компани тус дэлгүүрээс хоёр ширхэг Samsung таблет худалдаж авахаар, онлайнаар захиалга өгсөн аж. Харин "Next electronics” дэлгүүрийнхэн өмнө нь хэрэглэж байсан, хуучин таблет боож, хайрцаглаад илгээжээ. 

Улмаар тус таблетад "Нэкст электроникс" дэлгүүрийн хамт олны шинэ жилийн болон худагдагчийнх нь гэр бүлийн зургийн цомог хадгалаастай байсан гэнэ. Уг нь "Их Еслү" компанийнхан шинэ таблет худалдаж авахаар захиалга өгсөн баймаар.

Гэтэл  "Next electronics”-ийнхон хуучин бараагаа шинэ хайрцаг, уутанд хийж баглаад ийнхүү үйлчлүүлэгч рүүгээ илгээсэн нь үйчлүүлэгчээ дорд үзэж байгаа гэлтэй.

Тэгэхээр зөвхөн зураг хадгалаастай ганц таблетаар зогсохгүй бусад утас, компьютер, аппарт, таблет зэрэг хэрэглээд программаас нь устгах боломжтой хуучин цахилгаан бараанууд худалддаг эсэх нь эргэлзээ төрүүлж, мөн дээрх жишээнээс харагдаж байна.

Тэрбээр энэ талаар худалдан авагч өөрийнхөө фэйсвүүк хуудсанаа бичжээ.

Bolod.mn У.Сайхан

“Next electronics” хэрэглэсэн, хуучин таблет боож өгч үйлчлүүлэгчээ хулхиджээ

 

“Next electronics” хэрэглэсэн, хуучин таблет боож өгч үйлчлүүлэгчээ хулхиджээ

 

“Next electronics” хэрэглэсэн, хуучин таблет боож өгч үйлчлүүлэгчээ хулхиджээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...