English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Нийт зээлийн батлан даалтыг 80 хувь болгоно гэв

Жижиг дунд үйлдвэрүүдтэй хамгийн ойр ажилладаг Зээлийн батлан даалтын сангаас  Нийт зээлийн батлан даалтыг 80 хувь болгох санал дэвшүүллээ. Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн дэд хороо өнөөдөр хуралдав.

Энэ үеэр  хуулийн хэрэгжилт болон уг салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, тулгамдсан зарим асуудлын талаар холбогдох яам, газруудын мэдээллийг сонссон юм.  Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал  П.Чандмань

“Өнөөдөр бидэнд арилжааны банкнаас хараат байдлаар батлан даалт хийх эрх зүйн орчин үйлчилж байна” гээд нийт зээлийн 60 хувьд гаргаж буй батлан даалтаас бусад хэсэгт л арилжааны банк эрсдэлээ тооцох ёстой гэлээ.

Ингэснээр жижиг, дунд үйлдвэрийнхэнд томоохон дэмжлэг болоод зогсохгүй тэдэнд очих эргэлтийн хөрөнгө, мөнгөний томоохон эх үүсвэр болох төдийгүй арилжааны банкнуудын оролцоо, хамаарал үлэмж багасна гэж тооцжээ.

Тэд дээрх агуулга, санаагаар баяжуулсан хуулийн төсөлдөө яамдаас санал авч буй бөгөөд ойрын үед Засгийн газрын хуралдаанд танилцуулах гэнэ. Гэвч “Батлан даах хувь,  хэмжээ нэмэгдэхийн хэрээр сангийн эрсдэл нэмэгдэх юм биш үү” гэж хэд хэдэн гишүүн асууж, анхааруулж байсан юм. 

Үүнд П.Чандмань “Угаасаа манай сан ямар ч барьцаагүйгээр баталгаа гаргадаг. Бидний ажилд эрсдэл өндөр ч итгэлцэл хамгийн чухал” хэмээн судалгааны баг, мэргэжилтнүүддээ найдаж буйгаа хэллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...