English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Эко цахилгаан автобус Баянхонгор аймгийн нийтийн тээвэрт явж эхлэнэ

Орон нутгаа эзэнтэй байлга  гэхээсээ өмнө!

Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлийг сааруулж, орон нутгийг хөгжүүлэхэд төр засаг хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах нь чухал . Орон нутагт ажлын байрыг олноор бий болгохоос гадна иргэдийн амьдралын орчинг сайжруулах, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх шаардлагтай байна. Нэн тэргүүнд аймгуудад нийтийн тээврийн үйлчилгээ хангалтгүй түвшинд байгаа нь хаа хаанаа анхаарах сэдэв. Тухайлбал Баянхонгор аймгийн төв дээр 34000 хүн амьдарч байна.Иргэдийн нийтийн тээврийн хэрэгцээнд мотоцикль, микроавтобус, такси зонхилон үйлчилгээнд явдаг.Гэтэл эдгээр нь ашиглалтын хугацаа ,насжилт нь дууссан, чанарын шаардлага хангахаа больсон, мөнүйлчилгээний үнийн хувьд ч өндөр гээд дутагдалтай талууд олон байгаа.

Иймээс аймгийн удирдлагууд аймгийнхаа нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч "Төгс төгөлдөр үйлс” ХХК-тай хамтран нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажил хийхээр болжээ. Тэд Солонгос улсад ашиглалтаас гарсан, хуучин автобус оруулж ирэхээсээ илүүтэйгээр үндэсний үйлдвэрлэл болон монгол инженерүүдээ дэмжиж байна. Баянхонгор аймгийн засаг даргаүндэсний үйлдвэрлэгч "Эклогбус” ХХК-ийн бага оврын Эко цахилгаан автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлтээ хийхээр гурван талт гэрээнд гарын үсэг зуржээ. "Монгол хүн монгол хүнээ дэмжинэ” гэсэн уриатайгаар ажилладаг Экологбус компаний инженер залуус ирэх зургаадугаар сар гэхэд Баянхонгор аймагт утаа ялгаруулдаггүй , байгаль орчинд ээлтэй, өвөлдөө цонх нь цанатахгүй тав тухтай дулаахан автобус хүлээлгэн өгөхөөр ажилдаа оржээ. Хонгор нутгийн иргэдийн хувьд тав тухтай нийтийн тээврээр үйлчлүүлэх болсондоо сэтгэл хангалуун байгаа юм.

Орон нутаг гэхээр нийтийн тээврийн асуудлыг хойш нь тавьдаг байдлыг Баянхонгор аймаг өөрчиллөө. Ахмад настан болон зорилтод бүлгийн иргэдээ үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээс гадна иргэдийн халаасны мөнгө ч үнэтэй таксинд орох шаардлагаггүй болж байна.

Түүнчлэн бусад аймгууд ч нийтийн тээврийн үйлчилгээндээ анхаарал хандуулах цаг нь болсон. Даяаршихын хэрээр иргэдийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байна. Энэ цаг үед ард түмнийхээ амьдрах орчин нөхцлийг нь сайжруулахгүйгээр орон нутгаа эзэнтэй байлга , битгий хотыг зориод бай гэж хэлэх эрх хэнд ч байхгүй билээ.

Орон нутгаа эзэнтэй байлга  гэхээсээ өмнө!

Орон нутгаа эзэнтэй байлга  гэхээсээ өмнө!

Орон нутгаа эзэнтэй байлга  гэхээсээ өмнө!

Орон нутгаа эзэнтэй байлга  гэхээсээ өмнө!

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...