English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Монголчуудын таргалалт нэмэгджээ

Олон улсын ФАОСТАТ агентлагаас улс орнуудын таргалалтын индексийн жагсаалтыг нийтэлсэн байна. Дэлхийн 195 орныг хамруулсан энэхүү жагсаалтыг Кука, Ниуэ, Науру, Палау, Тонга, Самоа, Маршалл, Тувалу, Кирибати, Микронез гэсэн арлын орнууд тэргүүлсэн байна. Хүн ам нь хэт таргалалттайд тооцогддог АНУ жагсаалтын 11 дүгээр байрт бичигдсэн бол ОХУ 46, Хятад улс 144-т эрэмбэлэгдлээ. Харин Монгол Улс 195 орноос 122 дугаар байрт бичигджээ. Эх сурвалжид дурдсанаар, Монгол Улсын хүн амын таргалалт жилээс жилд нэмэгдэж байгаа аж. Тодруулбал 2000 онд Монголд илүүдэл жинтэй хүмүүс нийт хүн амын 8.51 хувийг эзэлж байсан бол 2005 онд 10.1, 2010 онд 12.5, 2015 онд 15.2 хувь болж өссөн байна. Чансааг тэргүүлсэн Кука арлын иргэдийн 52.4 хувь нь илүүдэл жинтэй буюу хүн амын талаас илүү нь тарган гэсэн үзүүлэлт гарчээ. Дашрамд өгүүлэхэд дэлхийн хамгийн гоолиг иргэдтэй улсаар Вьетнам, Тимор шалгарсан байна.

Х.Заяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...