English Нийгэм | Боловсрол | Эрүүл мэнд | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Өнөөдрөөс ЭЕШ-ийн бүртгэл эхэлж байна

Өнөөдөр /2018.02.05/ элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын бүртгэл орон даяар эхэлж байна.  Элсэгчид өөрсдөө  цахимаар шалгалт өгөх хичээлээ сонгон бүртгүүлэх бөгөөд өнгөрсөн 2017 оноос ийм журамд шилжээд байгаа билээ. Гэхдээ бүртгэл, шалгалттай холбоотойгоор журамд бага зэрэг өөрчлөлт орсон гэдгийг албаны эх сурвалж байгаа юм. Харин ямар өөрчлөлт орсон талаархи мэдээллийг  Боловсролын үнэлгээний төвөөс  нийтэд мэдээлэх юм байна.   

Монгол Улсын их, дээд сургуулиудад 2018 оны төгсөгчид төдийгүй элсэхийг хүссэн хүн бүхэн ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байх учиртай. Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэх юм.

Гэхдээ онлайн бүртгэлийн төлбөр тооцоог интернэт эрхтэй VISA, эсвэл MASTERCARD төлбөрийн картаар хийх ёстой.

ЭЕШ-ын онлайн бүртгэл энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны 18:00-00:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүй аж.

Иймд энэ жил дотоодын их дэээд сургуульд элсэхийг хүсэгчид  дурдсан хугацаанд багтаж бүртгүүлж баймаажин элсэлтийн шалгалт өгөх эрх нээгдэх юм.

Г.Ханболор

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Сонин хачин
Сэтгэгдлийг ачааллаж байна ...